ПҮРЭВ
2025.12.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Бүүвэйбаатар: 2021 онд манай байгууллага түүхэндээ анх удаа ашигтай ажилласан
Д.Бүүвэйбаатар: 2021 онд манай байгууллага түүхэндээ анх удаа ашигтай ажилласан

Нутгийн удирдлагын ордонд болсон цэвэр, бохир усны үнийн нэмэгдлийн талаарх хэлэлцүүлэгт “Эрдэнэ-Ус ДТС” ОНӨ компанийн захирал Д.Бүүвэйбаатар байгууллагынхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “манай байгууллага 2021 онд түүхэндээ анх удаа 1.5 тэрбум төгрөгийн ашигтай ажлласан. Гэсэн ч өнөөдрийн байдлаар айл, өрхөөс 630 гаруй сая төгрөгийн, аж ахуйн нэгж байгууллагаас 640 сая төгрөгийн авлагатай байгаа. Байгууллагын ажилчдын хувьд тогтвор суурьшилтай ажиллуулах тал дээр анхаарч байгаа. Цалин хөлс, урамшууллыг нь нэмэх гэхлээр их хэмжээний алдагдал хүлээсэн, байнга алдагдалтай ажилладаг учраас тэр бүр боломж байхгүй. Сэлбэг, хэрэгслийн үнэ өнгөрсөн оныхоос хэд дахин нэмэгдсэн. Эрдэнэт үйлдвэрт сайн ажилтнууд нь орчихдог. Дулааны цахилгаан станцад орно. Тэдний сарын цалин манай байгууллагын сантехникчийн цалингаас 5 дахин өндөр байдаг. Гэхдээ бид ийм байдаг гээд гараа хумхиад зүгээр суусангүй.

Өнөөдөр орон сууцны айл өрх 1 литр цэвэр усны төлбөрт 1 төгрөг 47 мөнгө төлдөг. Гэр хорооллын айл өрхүүд 1 литр усыг худгаасаа 3 төгрөгөөр авдаг. Гэр хорооллын 100 шахам худгийг бүгдийг нь ухаалаг болгосон. Дээр нь манай байгууллага сантехникийн засвар үйлчилгээнээс жилдээ 35-40 сая төгрөгийн орлого олдог. 2019 онд манай байгууллагаас 334 иргэнээс судалгаа авсан. Дан ганц үнэ нэмэх асуудлаар биш. Үйлчилгээний чанар хүртээмжтэй холбоотой 5 асуудлаар санал авсан. Цэвэр, бохир усны үнийн нэмэгдэл дээр судалгаанд оролцогчдын 70 хувь нь зөвшөөрсөн хариу өгч байсан.

Яг энэ асуудлыг гардан гүйцэтгэсэн ажилтан маань одоо өвчтэй, бие нь тааруу байгаа учраас судалгааны материалыг авч чадаагүй. Усны алдагдлыг бууруулах тал дээр анхаарч ажилладаг. Усны хулгай байдаг. Шугамын алдагдал маш их байна. Улс, орон нутгийн хөрөнгөөр цэвэр, бохир усны шугам сүлжээг сайжруулах ажил хийгддэг. Гэхдээ манай байгууллагын стандарт, чанарын шаардлага хангахгүй зүйл бас байна. Тендэрийн баримт бичигт стандарттай дүйцэхүйц гэсэн үг байдаг учраас Оросын биш Хятадын труба энэ тэр нийлүүлж хийгддэг. Энэ нь эргээд асуудал үүсгэж байгаа зүйл ч бий. Усны алдагдал тухайлбал, 2019 оны үед их байсан. Эрдэнэт хотын иргэд жилдээ 4.7 сая мв куб ус хэрэглэдэг. Үүний 2.2 сая м.куб усанд бичилт хийсэн байна. Үлдсэн 2.5 сая м.куб ус нь алдагдал болж байсан. Өнөөдөр энэ хэмжээнээс буурсан байгаа. Усны алдагдлыг бууруулах тал дээр Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн.

Өнөөдөр 35 метр кв талбайтай 1 өрөө,  3 ам бүлтэй айл сард 8 тн ус хэрэглэдэг, дунджаар. Өмнө нь 47256 төгрөг төлж байсан бол одоо 54912 төгрөг төлж байна. Зөрүү нь 7656 төгрөг буюу үнэ 16 хувиар л нэмэгдсэн. Нийтдээ 51.5 мкв талбайтай, 2 өрөө байртай 4 ам бүтэй өрх сард 9 тн ус хэрэглэж байна. Төлбөр нь 71433 төгрөг, өмнө нь 62850 төгрөг төлж байсан. Зөрүү нь 8613 төгрөг буюу 13.7 хувиар үнэ өссөн. Таван ам бүлтэй, 65.5 мкв талбайтай, 3 өрөө байртай иргэн сард 10 тн ус хэрэглэдэг. Өмнө нь энэ айл 73459 төгрөг төлдөг байсан бол үнэ нэмэгдсэнээр 83029 төгрөг төлж байгаа. Үнийн зөрүү 9570 төгрөг буюу 13 хувиар л нэмэгдсэн байгаа ” гэлээ.

ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ