ПҮРЭВ
2025.12.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Цэвэр, бохир усны үнийг буулгах гэсэн биш эцэст нь “Ус бол тансаг хэрэглээ” болоод дууслаа
Цэвэр, бохир усны үнийг буулгах гэсэн биш эцэст нь “Ус бол тансаг хэрэглээ” болоод дууслаа

2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн “Эрдэнэт-Ус ДТС” ОНӨ компани иргэдийн цэвэр, бохир усны үнийг 50 хувиар нэмсэн нь эрдэнэтчүүдийн хувьд багагүй бухимдал төрүүлээд байгаа. Бас болоогүй ээ, Эрдэнэт-Усынхан “Иргэдээс санал авсан чинь 70 хувь нь цэвэр бохир усны үнэ нэмэхийг алгаа ташаад дэмжсэн шүү” хэмээн тохуурхсан нь даарин дээр давс нэмэх хэмжээнд хүргэсэн. Энэ асуудлаар аймгийн ИТХ дахь АН-ын гишүүд болох Б.Ганзориг, Д.Ганболд, Д.Мөнх-Од, С.Юмэнхүү, Д.Энхзориг, Э.Эрдэнэбаяр нар иргэдийнхээ талд, үнэний талд ажиллаж байгаа. Тэд Улаанбаатар хотод ажиллан Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурьтай ч уулзаж цэвэр, бохир усны үнийн нэмэгдлийн талаар эргэн харахыг шаардсан. Улмаар Эрдэнэт-Усын судалгааны эрэлд ч гарсан. Өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр дээрх нэр бүхий төлөөлөгч нар цаасан баримт бүү хэл Монгол орон даяар Олон нийтийн телевизээр Ж.Батсуурь даргын “Үнэ нэмэгдсэн шийдвэрийг цуцаллаа” гэсэн мэдээллийг нь ч өөрт нь болон Хэлэлцүүлэгт оролцсон хүмүүст харуулав. Харин өнөөх Ж.Батсуурь нь “Байгууллагын хонгилд явж байхад асууж байсан юм. Тодорхойгүй хугацаагаар нөхцөл байдлаас үүдэн хойшлууллаа л гэж хэлсэн шүү дээ” хэмээн “Цагийн хүрд” нэвтрүүлгийн тоймч, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч н.Алтангэрэлийг бараг л “буруутгав”. Мөн тэрбээр цаг гаруй хугацаанд илтгэл тавьж Хэлэлцүүлэгт оролцогчдыг багагүй залхаав. Ярианаасаа халиад өөрийгөө ч багагүй хугацаанд магтахаа мартсангүй. Харин тэрбээр АН-ын ИТХ дахь төлөөлөгч нарын цаасан баримтад хариулт өгч чадахгүй асуудлыг бөөрөнхийлж, өөрөөсөө бултуулж цаг нөхцөөв. Хэлэлцүүлэгт оролцсон иргэд гэлтгүй хэвлэл мэдээллийнхэн ч энэ удаад асуудалд цэг тавьж цэвэр, бохир усны үнийн нэмэгдлийг эргэн харах шийдвэр гаргах болов уу гэтэл эцэст нь “Ус бол тансаг хэрэглээ” болоод өнгөрлөө.

Аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат иргэн хүнийхээ хувьд цэвэр, бохир усны мөнгө нэмэгдэхийг дэмжиж байгаа тухайгаа дуулгав. Энэ бүхний эцэст Эрдэнтчүүд бид 65 км-ын хол Сэлэнгэ мөрнөөс цэвэр усаа ууж байгаа нь буруутай болж байх шиг. Нэлээн хэдэн жилийн өмнө төрийн мөнгөөр, гадны зээл тусламжаар “MON 2301” төслийг Эрдэнэтэд хэрэгжүүлсэн. Бүрэнбүстийн овооны өмнөхөн газрын гүний усаар гэр хорооллын иргэдийн ундны усны хэрэглээг хангалаа гээд л сүржигнэсэн. Үр дүнд нь гэр хорооллын иргэд нэг литр усыг 3 төгрөгөөр авахаас өөр сонголт үлдээгүй. Байшин хорооллын иргэдийн асуудлыг шийдэхийн тулд гадаргын болон гүний усны нөөцийн судалгааг эрдэнэтчүүд хийх хэрэгтэй болох нь. Тэгэж гэмээнэ эрдэнэтчүүд хямд үнэтэй ус хэрэглэх юм байна. Түүнээс биш цэвэр усны үнэ өсгөсөн шийдвэрийг цуцла гээд шаардаад байгаа нөхдүүд, эрдэнэтчүүд дарга нарын хэрэглэдэг, уудаг “Тансаг хэрэглээ”-г нэхээд, шаардаад хол явахгүй нь. Ж.Батсуурь дарга Улаанбаатарт болсон Б.Ганзориг, Д.Ганболд, Д.Мөнх-Од, С.Юмэнхүү, Д.Энхзориг, Э.Эрдэнэбаяр нарын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын үеэрээ “Цэвэр усны үнийг нэмсэн, дахиад ч нэмнэ” гэсэн байдаг. Дараагийн удаа эрдэнэтчүүдийн цэвэр, бохир усны үнэ дахин нэмэгдэх нь Ж.Батсуурь даргаас хамааралтай болох юм шиг дүр зураг ажиглагдлаа. Түүнийг ажлаа авсанаас хойш 4 жилийн дотор усны үнийг нь гурван удаа нэмсэн 2-3 аймаг байдаг гэнэ. Тэд эрдэнэтчүүдийг бодвол усны үнэ нэмсэнийг эсэргүүцээд сүйд болдоггүй учраас иргэд төдийлөн мэддэггүй байх нь. Ямар ч байсан энэ удаагийн хэлэлцүүлэг цэвэр, бохир усны үнийг нэмэгдлийг бууруулах тухай шийдэлд хүрсэнгүй. Харин ч эрдэнэтчүүд бид бусад аймаг, орон нутгийн дундаж хэмжээнд цсны төлбөр төлж байгаа гэдэгтээ залбирахаас өөр зам үлдсэнгүй.   

ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ