ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Цэцэрлэгийн хүүхэд бүрээс 40 мянган төгрөг хурааж байгаа асуудлыг дарга нар үл тоов
Цэцэрлэгийн хүүхэд бүрээс 40 мянган төгрөг хурааж байгаа асуудлыг дарга нар үл тоов

Аймгийн ЗДТГ-ын иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах 70353511 тоот утсанд иргэдээс ирүүлсэн санал гомдлыг аймгийн Засаг даргын шуурхайд албан ёсоор танилцуулдаг. Энэ удаад нэгэн иргэнээс “4 дүгээр цэцэрлэгийн бага бүлгийн багш Нямдэлгэр гурван настай ангийн багш ханиадтай хүүхэд цэцэрлэгт аваад бусад хүүхдэд ханиад халдварлуулаад байна. Мөн 1 хүүхдээс 40 мянган төгрөг хурааж ус шүүгч, тоглоом авсан. Багшид нь ханиадтай хүүхэд авахгүй байх талаар мэдэгдэж өгнө үү” гэсэн өргөдлийг гаргасан байна. Иргэний энэхүү өргөдөл, гомдолд манай аймгийн Засаг дарга түүний Тамгын газар болоод Боловсрол, шинжлэх ухааны газар хариу өгөөгүй байна. Бүр шийдвэрлэгдээгүй өргөдөл, гомдол гэсэн жагсаалтад багтжээ.

Гуравдугаар сард хүүхдийн ханиад их байна гэж хэлээд нийтээр нь цэцэрлэгийг хаасан. Ажилтай, ээлжийн ажилтай, амьдралаа залгуулах гэж лангуу түрээсэлдэг иргэдэд ч энэ шийдвэр хүнд туссан. Цэцэрлэгт эмч гэж байдаг. Өглөө ирсэн хүүхдийн халуунтай эсэхийг хянаж чадахгүй аргаа барахдаа аймгийн Онцгой комисст хүсэлт гаргаад 14 хоног хүүхдүүдийг хөл хорионд оруулсан. Гэтэл өнөөдөр нэг цэцэрлэгийн багш ханиадтай хүүхэд ирэхэд хүлээж аваад ангийнханд нь ханиад халдаагаад байгаа талаар хэн ч ам нээсэнгүй. Эрүүл мэндийн газар, Нийтийн эрүүл мэндийн төвийнхөн энэ хаваржингаа засварын ажлаас нэг их илүү гарсангүй. Бүр дээр нь нэг хүүхдээс 40 мянган төгрөг хураагаад ус шүүгч, тоглоом авч байгаад арга хэмжээ авах нь бүү хэл анзаардаг газар, дарга нар үгүй болжээ. Манай аймаг цэцэрлэгийн хүүхдийн тоглоомыг татвар төлөгчдийн мөнгөөр тендэр зарлан худалдан авч өгдөг байсан. Одоо болиод иргэдээс 40 мянган төгрөг хүүхдийн нэрээр авч байгаа юм уу. Нэг үхрийн эвэр хөдөлвөл мянган үхрийн эвэр доргидог гэдэгчлэн асуудлыг бага дээр нь даруйхан шийдэхгүй бол цэцэрлэгийн хүүхэдтэй гэр бүл 40 мянган төгрөгийн ус шүүгч, тоглоомонд тун удахгүй нидрүүлэх нь. Манай дарга нар энэ мэт өргөдөл, гомдлыг шийдэхгүй бол ядаж өргөдөл гаргасан иргэнд “ Манайх шийдэх боломжгүй, Боловсролын сайдад ханд” гээд хариуг нь өгчихвөл арай дээр биш үү. Эсвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын төсвийн хэмнэлтийн бодлогод цэцэрлэгийн хүүхдүүдэд ус шүүгч, тоглоом авч өгөхгүй ар гэр цэцэг, эхчүүдээс нь ав гэсэн зорилт байгаа бол түүнийгээ иргэдэд ил тод болгох хэрэгтэй байна.   

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН