Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.01 EUR 4031.31 CNY 537.38 RUB 42.99 KRW 2.68
Шуурхай
SI card
С.Батжаргал: Наад байшингийн суурийг  чинь цааш нь зараад л байгаа шүү дээ

С.Батжаргал: Наад байшингийн суурийг чинь цааш нь зараад л байгаа шүү дээ

Аймгийн Засаг даргын шуурхай болов.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Аймгийн Засаг даргын шуурхай болов. Шуурхайг Засаг дарга С.Батжаргал удирдан явууллаа. Шуурхайд “Монгол дайван” компанийн асуудал хөндөгдлөө. Энэ асуудалд аймгийн Засаг дарга өөрийн байр сууриа илэрхийлэв. “Улсын бүртгэлийн хэлтэс, аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс ч гэсэн иргэдэд зөв мэдээлэл өгмөөр байна. Иргэдийн мэдээлэл дутуу байдлаас болоод тэд хохирч байна. Иргэдэд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Наад байшингийн суурийг  цааш нь зараад л байгаа шүү дээ. Иргэд өөрсдөө мэдээлэлгүйгээс болоод банкны барьцаанд байгаа байшингийн суурийг авч байна. Иргэдэд мэдээлэл өгөөгүй байж дараа нь иргэд ингээд байна гэж иргэдийг турхирч байгаад хууль бус шийдвэр гаргуулах гэж оролдоод байдаг. Иргэний журмаар шийдэгддэг шүүхийн процестой холбоотой асуудал байгаа гэдгийг иргэдэд сайн ойлгуулах хэрэгтэй, сурталчлах шаардлагтай. Манай төрийн байгууллагууд бүгд адилхан, тулгамдаж байгаа асуудлаа иргэд рүүгээ орж сайн танилцуулж, тайлбарлаж өгдөг байх хэрэгтэй. Ийм ажилд цаг зав, ажлын график гаргамаар байна” хэмээсэн юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card