ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Залаат ууланд хоёр компанид хайгуул хийх зөвшөөрөл авчээ
Залаат ууланд хоёр компанид хайгуул хийх зөвшөөрөл авчээ

Аймгийн ИТХ-ын ээлжит IX хуралдаанаар “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжийн хүсэлтийг хэлэлцэх тухай” асуудлыг авч шийдвэрлэжээ. “Эрдэнийн цавчир уул” ХХК, “Дайрга уул” ХХК-иуд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг Залаат ууланд хайрга, дайрганы хайгуул хийх зөвшөөрөл олгох хүсэлтийг холбогдох яам, байгууллагад гаргажээ. “Эрдэнийн цавчир уул” ХХК нь залаат ууланд 38.64 га-д хайгуулах хийх хүсэлт гаргасаныг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрийн хэлтсийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 8/1491 тоот дугаартай хайгуулын зөвшөөрөл олгох боломжтой гэсэн хариуг өгчээ. Харин “Дайрга уул” ХХК мөн Залаат ууланд 139.13 га газарт дээрх газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2022 оны 2 пдугаар сарын 11-ний өдрийн 8/769 дугаартай албан тоотоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж дүгнэсэн байна. Энэхүү дүгнэлтийг аймгийн ИТХ-ын хуралдаанд оруулж танилцуулснаар дээрх 2 аж ахуйн нэгж Залаат уулын Залаатын аманд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж, хайгуул хийх боломжтой болох юм.

 Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй  түгэмээл тархацтай ашигт малтмалын хайгуулын хийх аж ахуйн нэгж нь нэг удаадаа тэмдэгтийн хураамжийн улсын төсөвт төвлөрүүлдэг байна. Мөн хамгийн багадаа 25-аас 400 хүртэлх га талбайд зөвхөн нэг удаа хйагуул хийх зөвшөөрлийг холбогдох байгууллагаас олгодог ажээ. Манай аймгийн хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмал ховор байдаг учраас энэ чиглэлийн тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийг бодлогоор дэмжих шаардлагтай гэдгийг аймгийн ИТХ-ын төлөөлөгчид онцолж байлаа. Урин дулааны цаг ирж бүтээн байгуулалтын ажил эхлэх энэ цаг үед баирлгын компаниуд зөвхөн Дархан хотоос элс, хайрга, дайрга худалдан авахад сард 80-100 сая төгрөгийг зарцуулдаг байна.

Өнөөдрийн байдлаар манай аймгийн хэмжээнд “Очир төв” ХХКийн болон “Төгөл” группын “Дэлт толгойн орд” коспаниуд хайрга, дайрганы олборлолт явуулдаг байна.

 

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН