Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Аймгийн хэмжээнд 53865 ширхэг мод тарьжээ

Аймгийн хэмжээнд 53865 ширхэг мод тарьжээ

Тавдугаар сарын 13-наас 15-ны хооронд аймгийн хэмжээнд хаврын мод тарилтыг зохион байгуулсан.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Тавдугаар сарын 13-наас 15-ны хооронд аймгийн хэмжээнд хаврын мод тарилтыг зохион байгуулсан. Гурван өдрийн хугацаанд аймгийн хэмжээнд 53865 ширхэг мод тарьсныг аймгийн БОАЖГ-ын дарга С.Жаргалсайхан Засаг даргын шуурхайд танилцуулав.

Баян-Өндөр сум 44.7 мянган мод тарьсан бол Жаргалантчууд 9150 ширхэг мод тарьжээ.  Мөн аймгийн Засаг даргын  санаачлагаар “Гэр бүлийн төгөл”-д 2500 ширхэг мод суулгаж шинээр төгөл байгуулж буй. Одоогийн байдлаар “Гэр бүлийн төгөл”-д 402 ширхэг мод тарьсан, үлдсэн 2100 модыг дахин тарих шаардлагатай тул байгууллага аж ахуйн нэгжүүдийг оролцуулж  тариулах  саналыг ажлын хэсгийн хурал дээр шийдвэрлүүлэх юм байна. Мод тарих нэг хэрэг тарьсан модоо ургуулахын тулд аймгийн хэмжээнд “Арчилъя- Ургуулъя” аян зохион байгуулан ажиллаж байна.

Өнгөрөгч 2021 онд Бүх нийтээр мод тарих аянаар Орхончууд 153 мянган 487 мод тарьжээ. Мөн ойн нөхөн сэргээлтээр 75 мянган мод тарьсан нь улсын хэмжээнд түрүүлсэн үзүүлэлт болсон юм. Өнгөрсөн онд тарьсан модны дундаж ургалт 83 хувьтай байсан нь бусад аймгаас харьцангуй өндөр үзүүлэлт болжээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card