ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Эрдмийн сан” сургуулийн сурагчид Хос үсгийн баяраа тэмдэглэв
“Эрдмийн сан” сургуулийн сурагчид Хос үсгийн баяраа тэмдэглэв

   “Эрдмийн сан” сургуулийн Д.Оюунгэрэл багштай 2-ын А ангийн бяцхан сурагчид Хос үсгийн баяраа хийлээ. Энэ удаагийн Үсэглэлийн баяр ихээхэн онцлогтой болсон юм. АБТА Д.Оюунгэрэл багштай 2-ын А ангийн бяцхан сурагчдын хувьд 2021-2022 оны хичээлийн жилд Монгол, Англи хэлний цагаан толгойн үсэгт бүрэн тайлагдаж, уншиж бичиж сурснаа сургууль, эцэг эхчүүддээ тайлагнасан юм.

Хос үсгийн баярын нээлийн ажиллагаанд “Эрдмийн сан” сургуулийн захирал Г.Өлзийбаяр хэлсэн үгэндээ “Манай сургуулийн хувьд 2021-2022 оны хичээлийн жилээ сурлагын өндөр амжилтаар үдэж байна.

Аймгийн математикийн олимпиадад манай сургуулийн багш Доржзовдын удирдсан сурагч Гэрэлхүү, Гүр-Аранз нар хүрэл медаль хүртсэн. Мөн багш маань ч медаль хүртсэн сайхан амжилт үзүүлсэн. Энэ хичээлийн жилд манай сургууль нэгдүгээр ангиас эхлэн англи хэлний хичээлийг Америкийн нэгдсэн улсаас ирсэн багшаар заалгасан. Эрдмийн сан сургуулийн 26 жилийн түүхэнд анх удаа Д.Оюунгэрэл багштай 2-ын А ангийн сурагчид Хос үсгийн баяраа тэмдэглэж байна. Монгол, англи хэлний цагаан толгойн үсгээ эзэмшиж уншиж, сурсан бяцхан багачуулдаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе” гэсэн юм.  

Д.Оюунгэрэл багштай 2-ын А ангийн сурагчид англи, монгол хэлний эрдмийн цагаан толгойд тайлагдсаны зэрэгцээ англи хэл дээр сурсан дуугаа дуулж, шүлгээ уншиж, энэ хичээлийн жилд хийж бүтээсэн зүйлээрээ бүтээлийн үзэсгэлэн гаргасан байв. Мөн дуу хөгжмийн хичээлээр сурсан буриад бүжиг бүжиж эцэг эхчүүддээ сонирхуулсан нь олны талархлын хүлээж байлаа.  

 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН