ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Зуун буудалт даамын сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна
Зуун буудалт даамын сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна

Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт” технологийн сургуулийн зааланд 2022 оны Зуун буудалт даамын сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэ удаагийн сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн хөдөө, орон нутагт 5 дахь удаагаа болж байгаа билээ. Улсын аварга шалгаруулах тэмцээнд 14 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 103 даамчин эрэгтэй, эмэгтэй төрөлд өрсөлдөж байна. Тэмцээн үндсэн болон блиц гэсэн хоёр ангиллаар явагдах агаад тамирчид 9 өрөг тоглож аваргаа тодруулах юм.

Орхон аймагт анх удаагаа болж байгаа Зуун буудалт даамын улсын аварга шалгаруулах тэмцээний нээлт баасан гарагт болсон бол тэмцээний аваргууд ням гарагт тодрох юм. Энэ удаагийн тэмцээнийг Д.Доржпүрэв тэргүүнтэй Орхон аймгийн Зуун буудалт даамын холбоо, аймгийн ЗДТГ, Орхонг аймгийн Биеийн тамир, спортын газар, “Эрдэнэт” технологийн сургуулиуд хамтран зохион байгуулж байна. Тэмцээний нээлтэд Монголын Зуун буудалт даамын холбооны Ерөнхийлөгч Ц.Эрдэнэбилэг, Орхон аймгийн Даамын холбооны тэргүүн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Доржпүрэв, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Д.Дэлгэрбаяр болон албаны хүмүүс, тамирчдын төлөөл оролцлоо.   

Тэмцээний нээлтийн үеэр аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал хэлсэн үгэндээ “Зуун буудалт даамын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцогч тамирчдад амжилт хүсье. Манай Орхон аймагт тавтай морилно уу. Манай аймгийн хувьд биеийн тамир, спортын дэмжих чиглэлээр орон нутгийнхаа төсөвт 200 гаруй сая төгрөгийг төсөвлөж, уралдаан тэмцээнд оролцож байгаа тамирчдаа дэмждэг. Үүний зэрэгцээ  жил бүр 200 гаруй саа төгрөгийг спортын салбарт хөрөнгө оруулалт хэлбэрээр зарцуулдаг. Ингээд та бүхний тэмцээнд амжилт хүсье. Орхон аймагт өнгөрүүлсэн энэ удаагийн тэмцээний дурсамж тань гэгээлэг сайхан байх болтугай” хэмээлээ. Тэмцээний нээлтийн үеэр Монголын Зуун буудалт даамын холбооноос амжилт гаргасан тамирчдад шагнал гардууллаа. Орхон аймгийн тамирчин У.Дэлгэрбаяр спортын дэд мастерийн болзол хангасан тул спортын дэд мастерийн энгэрийн тэмдэг, үнэмлэх гардууллаа. Мөн Зуун буудалт даамын тамирчин  Э.Намуунзаяа, Г.Гэрэлмаа, Т.Мөнхмандах нар дэд мастер энгэрийн тэмдэг, үнэмлэхээ гардан авав. Тамирчин Г.Дэлгэрмаагийн хувьд Зуун буудалт даамын I зэргийн үнэмлэхээ гардан авсан юм.     Зуун буудалт даамын спортыг орон нутагт хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан зарим иргэнийг аймгийн ИТХ, болон аймгийн засаг даргын Жуух бичгээр шагнаж урамшууллаа.   

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН