МЯГМАР
2025.07.02
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ж.Бат-Өлзий: “Өрхийн тариалалтыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр хүлэмжээс авах ургацын хэмжээ нэг дахин нэмэгдсэн
Ж.Бат-Өлзий: “Өрхийн тариалалтыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр хүлэмжээс авах ургацын хэмжээ нэг дахин нэмэгдсэн

Орхон аймаг газар тариалангийн бүс нутагт оршдог ч  газар нутгийн хэмжээ багатайгаас шалтгаалан  жилд 5 мянган га талбайд тариалалт  хийдэг.  Энэ жил 5300 га талбайд тариалалт хийх бөгөөд өнөөдрийн байдлаар тариалалт 80 хувьтай байна.  Монгол Улсын Засгийн газраас   “Атрын IV” аяныг зарласан. Өнгөрсөн жилүүдэд зарласан аяны хүрээнд  стратегийн гол хүнсний  бүтээгдэхүүн улаан буудайн тариалалт   эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийг нэлээдгүй  дэмжиж ирсэн.  Тэгвэл “Атрын IV” аянаар өрхийн тариаланчид буюу төмс, хүнсний ногоо тариалж байгаа тариаланчдаа  түлхүү дэмжиж байгаа билээ. 

Үүний жишээ нь,  өнгөрсөн хугацаанд нийт  26 иргэн, аж ахуйн нэгжид 1,3 тэрбум төгрөгийг хоёр жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэй, эхний 12 сар үндсэн зээлээс төлөхгүй хүү төлөх төлөх нөхцөлтэй зээлийг төмс хүнсний ногоо жимс, жимсгэнэ, зоорийн аж ахуй эрхлэгчдэд арилжааны банкуудаар олгосон. 

Мөн  аяны хүрээнд төмс, хүнсний ногооны үрийг 80 хувийн хөнгөлөлттэй үнээр  олгосон нь тариаланчдад ихээхэн дэмжлэг болсон гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга   Ж.Бат-Өлзий хэлсэн. Тэрээр, өмнө нь тариаланчид үрээ зах зээл дээрээс худалдаж авдаг байсан. 2016 оноос хойш Орхон аймагт “Монгол ногоо” төслийн үрийн гэрээт борлуулагч Жаргалант суманд ажиллаж байна. Ингэснээр тариаланчид чанарын шаардлага хангасан үрээр хангагдаж  эхэлсэн” гэлээ.

ЭНЭ ЖИЛ  ДОТООДЫН ТАРИАЛАЛТААР  АЙМГИЙН ХҮНСНИЙ НОГООНЫ ХЭРЭГЦЭЭГ 80 ХУВЬ ХАНГАНА

Орхон аймаг дотоодынхоо тариалалтаар үр тариа, төмснийхөө хэрэгцээг 100 хувь хангадаг бол  хүнсний ногооныхоо хэрэгцээг 72 хувь хангадаг. Энэ жил “Атрын-IV”  хүрээнд хүнсний ногооны хэрэгцээг 80 хувьд хүргэх зорилт тавьжээ.  Өрхийн орлогыг нэмэгдүүлэх, төмс, хүнсний ногооны хангамжийг орон нутгийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Өрхийн тариалалтыг дэмжих хөтөлбөр”-ийг 2017 оноос хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд төмс, хүнсний ногоо тариалдаг тариаланч гэсэн баталгааны тэмдэгтэй  иргэдэд 50 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр хүлэмж олгох ажлыг зохион байгуулсан. Орон нутгийн төсвөөс 83, төсөл хөтөлбөрөөр  23,  яамнаас 17 хүлэмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр болон  зээлээр тариаланчдад олгожээ.  

Ингэснээр хамгаалагдсан  хөрсний ногооны аж ахуй нэмэгдсэн байна. Өмнө нь хамгаалагдсан хөрснөөс хурааж авсан ногооны  хэмжээ нийт ургацын хоёр хувийг эзэлдэг байсан бол  иргэдэд хүлэмж хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосны үр дүнд  ургацын хэмжээ нэг дахин нэмэгджээ.  

Өөрөөр хэлбэл, өргөст хэмх, улаан лооль, салаатны навч зэрэг нарийн ногооны   нийт ургацад эзлэх хувь нь 4,5 болж нэмэгдсэн байна.

ЖАРГАЛАНТ СУМАНД 500 ТОННЫН БАГТААМЖТАЙ ЗООРИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА 

Төмс, хүнсний ногоог жилийн турш хадгалж,  иргэдийг чанартай ногоогоор хангахад хамгийн чухал зүйл нь зоорь. Газар тариалангийн салбарт энэ онд  хийгдэж байгаа томоохон ажлын нэг нь Жаргалант сумын агро паркаа түшиглэн   барих 500 тоннын багтаамжтай зоорь юм. Уг зоорь ашиглалтад орсноор  төмс хүнсний ногооны хадгалалт сайжирч, аймгийн иргэдийг  чанартай хүнсний ногоогоор хангах боломж бүрдэнэ.  
Өнгөрсөн хугацаанд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас хөөцөлдсөний үр дүнд ХХААЯ-ны  Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 120 сая төгрөгийн өртөг бүхий төмс, хүнсний ногооны иж бүрэн  техникийг 70 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр 36 сая төгрөгөөр Жаргалант суманд авч өгчээ. Ингэснээр иргэд төмс, хүнсний ногоогоо  хугацаанд нь тарих,  арчилгаагаа хийх, хадлангаа бэлдэхэд ихээхэн дэм болж байгааг тус газрын дарга Ж.Бат-Өлзий хэлж байв. 

СОГООТ БАГИЙН ӨРХИЙН ТАРИАЛАН ЭРХЛЭГЧ Ш.АЛИМАА:ОРОН НУТГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ХҮЛЭМЖ АВСНААР ӨРХИЙН ТАРИАЛАЛТ НЭМЭГДЭЖ АРВИН УРГАЦТАЙ БАЙНА  

-Орон нутгаас дэмжиж 2020 онд 6*10 хэмжээтэй хүлэмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр өгсөн. Өнгөрсөн жил өнжөөд нэг хураалтад 35 кг өргөст хэмх хураасан. Ганц хүлэмжтэй байхад  олон төрлийн тариалалтыг нэг дор хийж болохгүй байсан. Өргөст хэмх, улаан лоолийг нэг дор хамт тарихаар агаар нь зөрчилдөөд байдаг юм. Хүнс хөдөө аж ахуйн газраас хөнгөлөлттэй нөхцөлөөр хүлэмж авч өргөст хэмхээ тарьсан. Хүлэмж авснаар манай өрхийн тариалалтад  ихээхэн нэмэр болж байна. Арвин ургац авч байна. Энэ хүлэмжээсээ 400 орчим кг улаан лооль хурааж авсан. Хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан хүлэмжээсээ нэг тонн гаруй өргөст хэмхийг өнгөрсөн жилийн тариалалтаараа хурааж авч даршилж бүлийнхээ хэрэгцээнд хэрэглэсэн. Илүү гарсан өргөст хэмхээ зах зээлд борлуулсан. Янз бүрийн химийн бордоогүй, эко хүнсээ Эрдэнэтийнхээ иргэдэд борлуулсан даа.

ИХ ЗАЛУУ БАГИЙН ӨРХИЙН ТАРИАЛАН ЭРХЛЭГЧ Б.ГАНСҮХ:ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙГ 10 ЖИЛ ЭРХЭЛЖ БАЙНА 

-Манайх хүлэмжийн аж ахуй эрхлээд 10-аад жил болж байна. Анх гадаа талбайд ногоо тарьж эхэлсэн. Ингээд нэг хүлэмж аваад хүлэмжийн аж ахуй эрхэлж үзсэн. Боломжийн байсан болохоор нь өргөтгөөд явж байна. Одоо гурван хүлэмжид тариалалт хийж байна. Гадаа талбайтайгаа нийлээд 18 нэр төрлийн ногоо тарьж байна. 8*30-ийн хэмжээтэй хүлэмжнээсээ   гурван тонн өргөст хэмх хураадаг. Улаан лооль нь  арай бага нэг тонныг авдаг.
2021 онд  аймгийн Хөдөө аж ахуйн газраас 100 хувийн хөнгөлөлттэй үнээр хүлэмж олгосон. Үүндээ өргөст хэмх, бууцай, юуцай гэх мэт нарийн ногоо тариалж байна. Өрхийн тариалалт эрхлэх болсон шалтгаан гэвэл би Өмнөговь  аймагт нүүрсний уурхайд том тэрэг барьдаг байсан юм. Ингэж яваад өндрөөс унаж нуруугаа гэмтээснээс болж хоёр хөл мэдээгүй болсон. Жил гаруйн хугацаанд гэртээ хэвтсэн л дээ. Тухайн үед багийн нийгмийн ажилтан надад Та өргөст хэмх тариач гэж зөвлөсний дагуу тарьж эхэлсэн юм. Үүнээс хойш 10-аад жил болсон байна. Бага багаар ахиулаад л явна. 

Мэдээллийн төв

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх