Үндсэн агуулга руу шилжих
Даваа 2026.10.19 Бага зэргийн цас Орхон -12° / -5° USD 3597.12▲ EUR 4048.58▲ CNY 537.92▲ RUB 43.35▲ KRW 2.70
Шуурхай
SI card
Хуушуур хийх хүсэлтийг цахимаар авч  зөвшөөрлийг цахимаар олгоно

Хуушуур хийх хүсэлтийг цахимаар авч зөвшөөрлийг цахимаар олгоно

             Баян наадмыг зохион байгуулах хорооны салбар Хүнс, худалдаа эрхэлсэн комисс хэвлэлийн бага хурал хийлээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

             Баян наадмыг зохион байгуулах хорооны салбар Хүнс, худалдаа эрхэлсэн комисс хэвлэлийн бага хурал хийлээ. Иргэдийн хамгийн их хүсэн хүлээдэг хуушуур, шорлогны худалдааны зөвшөөрлийг олгохын тулд эхлээд зургаадугаар сарын 28-ны 08.00-18.00 цагийн хооронд аймгийн ЗДТГ-ын “Erdenet.mn”  цахим хуудсан дахь “Баяр наадмын үеэр ажиллах нийтийн хоол үйлдвэрлэл эрхлэгчдийн цахим бүртгэл” хуудсаар авах гэнэ. Түүний дараа шаардлага хангасан иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгох юм байна.

Энэ жилийн хувьд хуушуурын зөвшөөрлийг Стадионы павильон болон морь барианы газарт тус тус олгох гэнэ. Стадионы гадуур хуушуурын гэр бариулахгүй юм байна. Хуушуур, шорлог хийхийн тулд мэргэжлийн тогооч байх шаардлагыг эн тэргүүнд тавьж байгаа аж. Нийтийн хоолны чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгж байна. Мэргэжлийн хяналтын газрын мэдээллийн санд бүртгэлтэй, байнгын үйл ажиллагаатай, 2022 оны хагас жилээс өмнө хоолны дээжний шинжилгээнд тогтмол хамрагдсан, Орхон аймгийн аж ахуйн нэгж хуушуур, шорлогны үйлчилгээ авах хүсэлтийг цахимаар илгээх боломжтой ажээ.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card