ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Номын төвийн нэрийг өөрчилж Нийтийн номын сан болгоно
Номын төвийн нэрийг өөрчилж Нийтийн номын сан болгоно

Аймгийн ИТХ-ын ээлжит X хуралдаан энэ сарын 7-ны пүрэв гарагт болно. Энэ удаад хуралдааныг цахимаар явуулахаар шийдээд байгаа аж. Хуралдаанаар “Нэршил өөрчлөх тухай” асуудлыг хэлэлцэх юм байна. Аймгийн Номын төвын нэрийг өөрчилж Нийтийн номын сан нэртэй болгох гэнэ. Соёлын тухай хууль бусад хуульд Нийтийн номын сан нэрээр туссан учраас нэршлийг нь өөрчилж аймгийн Нийтийн номын сан нэртэй болгож хуульд нийцүүлэхээр болжээ.

Манай аймгийн Номын санг Эрдэнэт хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны 1993 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 131 дүгээр тогтоолоор тухайн үеийн Хүүхдийн номын сан, Номын худалдааг нэгтгэн “Номын төв” нэртэйгээр ажиллуулах шийдвэр гарснаас хойш 29 жил өнгөрсөн байна.

Номын төв нь 1994 онд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд орохдоо 21 орон тоотой байхаар баталжээ. Үүнд мэргэжлийн номын санч 12, дарга, ня-бо, архив, бичиг хэргийн болон аж ахуйн ажилчдаас бүрддэг байна.

2014 онд батлагдсан “Номын сангийн тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд “Нийтийн номын сан” гэж нэршлийг тусгасан байна. Номын сан нь дотроо нийтийн, сургалтын, хүүхдийн, эрдэм шинжилгээний гэсэн төрлүүдтэй байна гэж заажээ. Иймээс хууль тогтоомжид нийцүүлэн Номын төвийн нэрийг өөрчилж Нийтийн номын сан нэртэй болгох гэнэ.

Мөн манай аймгийн хувьд Цагаанчулуут багт Номын өргөө байгуулж байгаа. Аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат “ Асуудлыг нэр мөр болгохын тулд Номын өргөөн доторх Нийтийн номын сан байх уу, Номын сан байрлах Номын өргөө байх юм уу. Үүнийгээ ч цэгцлэх хэрэгтэй болов уу” хэмээн төлөөлөгчийн хувьд саналаа илэрхийлж нэгдсэн хуралдаанд “Нэршил өөрчлөх тухай” асуудлыг оруулахаар боллоо.

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН