ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Түлээ, түлш нийлүүлэх” төсөл хэрэгжүүлнэ
“Түлээ, түлш нийлүүлэх” төсөл хэрэгжүүлнэ

Хүйтний улирал наашлах тусам түлээний модны эрэлт нэмэгдэж, үнийн хөөрөгдөл үүсдэг. Тэгвэл энэ жил орон нутгийн төсвөөс санхүүжилтыг нь шийдвэрлэж Баян-Өндөр сумын ЗДТГ аймгийн хэмжээнд түлээ, түлшний зохиомол үнийн өсөлт, хомстол  үүсгэхгүй  байх үүднээс “Түлээ, түлш нийлүүлэх” төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж буй.
 Өнөөдөр Засаг даргын зөвлөлийн гишүүд төслийн талаар хэлэлцэж, уг төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэн олонх нь дэмжлээ. 

    Баян-Өндөр сумын  гэр хорооллын 14 багийн 14-15 мянган айл өрхийн жилийн түлээний модны хэрэглээ  136 мянган метр куб гэсэн тооцоолол бий. Орон нутгийн төсвийн  800 сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжих уг төслөөр  түлээний  модны 10 гаруй хувь буюу 2600 портер  машин түлээний модыг бэлтгэж, зах зээл дэх үнээс хямд үнээр иргэдэд худалдах юм. Ингэснээр түлээний модны  зохиомол үнийн хөөрөгдөл,  хомстол  үүсэхгүй гэж үзэж албаныхан үзэж  байна.  Өнөөдрийн байдлаар   портер машины дэгээнээс хамаарч  модны үнэ 350-400 мянган төгрөгийн үнэтэй байна. 

     Ингэхдээ Баян-Өндөр сумын  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ойн нөхөрлөлүүд дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, төсөл хэрэгжүүлэх нөхөрлөлийг шалгаруулна.  
Түлээ, түлш нийлүүлэх  энэхүү төсөл хэрэгжсэнээр түлээний модны үнийг тогтворжуулах, ирэх оны модны нөөцийг бий болгох, ажилгүй иргэдийг ажлын байраар хангах, ирэх оны түлээний модны санхүүжилтийг “Эрдэнэт санд” төвлөрүүлэх гээд олон талын ач холбогдолтой юм.  

    Булган аймгийн ИТХ-аас Орхон аймгийн тухайн жилийн ойгоос бэлтгэх модны  хэмжээг тогтоож,  үүний хүрээнд Баян-Өндөр сум тойрсон Жаргалант, Булган аймгийн Хангал, Ингэт, Бугат, Орхон зэрэг таван  сумдтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж  түлээний модоо бэлтгэдэг.   Өнгөрсөн жил түлээний модны үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлж Баян-Өндөр сумын ЗДТГ Жаргалант сум, Булган аймгийн Орхон, Бугат сумтай хамтран “Хожуул” төслийг амжилттай  хэрэгжүүлсэн. Төслийн үр дүнд 6 хоногт Орхон сумаас 250, Жаргалант сумаас 250, Бугат сумаас 100 портер машин түлш бэлтгэж өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг машиныг нь 250 мянган төгрөгөөр борлуулсан билээ. 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН