ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Энэ оны эхний долоон сарын байдлаар 569 ажлын байр шинээр бий болж, өнгөрсөн оны мөн үеэс 12.7 хувиар өсчээ
Энэ оны эхний долоон сарын байдлаар 569 ажлын байр шинээр бий болж, өнгөрсөн оны мөн үеэс 12.7 хувиар өсчээ

Аймгийн нийгэм, эдийн засгийн 2022 оны эхний 7 сарын дүнгийн танилцуулгын талаар Статистикийн хэлтсээс мэдээлэл хийлээ.  Тайлант хугацаанд 1071 ажлын байр бий болж 53.1 хувь буюу 569  ажлын байр шинээр бий болсон байна. Нийт бий болсон ажлын байрны 0.7 хувь нь мэдээлэл, холбооны салбарт 2.9 хувь нь удирдлагын  болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарт 10.8 хувь нь боловсролын салбарт, 14.5 хувь нь үйлчилгээний бусад үйл ажиллагааны салбарт, 16.7 хувь нь худалдааны салбарт, 19.9 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн  салбарт, 34.5 хувь нь бусад салбарт бий болжээ. 

        Өмнөх оны мөн үеэс нийт бий болсон ажлын байр 32.7 хувиар, шинээр бий болсон ажлын байр 12.7 хувиар нэмэгджээ. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 1024 хүн бүртгэлтэй байгаагийн 55.6 хувь нь эмэгтэйчүүд ба бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өмнөх оны мөн үеэс 40.8 хувиар буюу 707 хүнээр бага байна. 
Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 39.8 хувь нь 25-34 насныхан, 29.5 хувь нь 35-44 насныхан, 19.8 хувь нь 45 ба түүнээс дээш насныхан, 10.9 хувь нь 15-24 насныхан байна. Тайлант хугацаанд бүртгэгдсэн ажилгүйчүүдийн 14.8 хувь нь сургууль төгссөн, 7.1 хувь нь өөр газраас шилжиж ирсэн, 3.9 хувь нь орон тооны цомхотголд орсон, 1.3 хувь нь байгууллага татан буугдсан, 72.9 хувь нь бусад шалтгаанаар ажил хайж бүртгүүлжээ.

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН