ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Амьд малын шилжилт хөдөлгөөн болон хурдан морины уралдааныг нэг сарын хугацаатай хоригложээ
Амьд малын шилжилт хөдөлгөөн болон хурдан морины уралдааныг нэг сарын хугацаатай хоригложээ

Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин оношлогдож баталгаажсан  тул тус өвчин манай аймагт тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор амьд малын шилжилт хөдөлгөөн болон хурдан морины уралдааныг 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл нэг сарын хугацаанд хориглох Засаг даргын А/549 тоот захирамж гарлаа. 

      Тус халдварт өвчний онош баталгаажсантай холбоотойгоор өчигдөр аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, урьдчилан сэргиийлэх цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн.  Захирамжаар  мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор үзлэг тандалт зохион байгуулж, нийт үхэр сүргийг угаалгандд бүрэн хамруулахыг Мал эмнэлгийн газарт, гоц халдварт өвчний талаар сэрэмжлүүлэг мэдээлэл, зөвлөмжийг малчид иргэдэд хүргэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Баян-Өндөр, Жаргалант суманд тус тус үүрэг болголоо.   

Үхрийн арьс товруутах өвчнөөр зөвхөн үхэр өвчилдөг бөгөөд шавж болон шууд хавьтлаар халдвар тархдаг эдийн засгийн хохирол ихтэй халдварт өвчин юм. 

Малчин, мал бүхий иргэдийн анхааралд:

  • Өвчний нууц үе – 7-28 хоног.
  • Халдвар дамжих зам: Ил шинж тэмдэгтэй эсвэл далд өвчтэй үхэр, тэдгээрийн нуух, нус, шүлс, сүү, арьсны товруу, амьсгалын замаар, бохирлогдсон тэжээл, хачиг, ялаа шумуул зэрэг замаар халдвар тархана.

Өвчин илэрсэн аймаг сумдын хил залгаа малчдын анхаарах зүйл:

  •  Өвчний талаар мэдлэгтэй байх /өвчний шинж тэмдэг, халдварлах зам, нууц үе зэргийг мэдэх/
  • Малчин үхэр сүргээ байнга ажиглах саалийн үхэртээ арьсны гадуур гараараа илж гүвдрүү үүссэн байгаа эсэхийг шалгаж байх
  • Өвчин гарсан газраас мал авахгүй, зарахгүй байх.
  • Малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байх
  • Нэг ус голтой хот айлууд хөршийн холбоогоо сайжруулж нэг нэгэндээ мэдээлэл хүргэх
  • Өвчний шинж тэмдэг илэрсэн үед 12 цагийн дотор сумын мал эмнэлгийн тасагт, малын эмчид дуудлага өгнө.
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН