БААСАН
2025.09.06
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Дөрвөн алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртэж Үндэсний спортын VII наадмын алтан медаль, цом хүртлээ
Дөрвөн алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртэж Үндэсний спортын VII наадмын алтан медаль, цом хүртлээ

Долоодугаар сарын 10-13-ны хооронд Хүй долоон худагт Үндэсний спортын VII дугаар  их наадам өргөн дэлгэр болж өндөрлөсөн.  Наадамд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн нийт 1700 тамирчин нум сум харваа, шагай харваа, бөх зэрэг ардын уламжлалт  13 спортын төрөлд хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.  
Үндэсний спортын VII дугаар  их наадамд  Орхон аймгаас оролцох  баг тамирчдыг Засаг даргын орлогч А.Түвшинжаргал ахлан, 66 тамирчин, дасгалжуулагч, албаны ажилчдын нийт 91 хүний бүрэлдэхүүнтэй амжилттай оролцож,  дөрвөн алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медалийг хүртэж багийн дүнгээр  "АЛТАН МЕДАЛЬ, ЦОМ"-ын эзэд боллоо. Манай аймгийн баг тамирчид 2018 онд зохион байгуулагдсан   Үндэсний спортын VI наадамд мөн л  тэргүүн байр эзэлсэн түүхэн амжилтаа дахин   бататгажээ

"Үндэсний спортын VII-дугаар наадам"-д:
• Үндэсний бөхийн сумын цолтой бөхчүүдийн барилдаанд Орхон аймгийн тамирчин сумын заан А.Пүрэвсүрэн түрүүлж, залуу бөхчүүдийн барилдаанд Б.Цэрэндаш үзүүрлэв.
• Мөн Сурын харвааны багийн төрөлд Монгол Улсын гавьяат тамирчин, дархан мэргэн Ш.Даваахүү ахлагчтай  баг үндэсний сурын багийн алтан медаль,
• Уламжлалт Цуваа харваанд даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр алт, Урианхай сур харвааны багийн төрөлд спортын мастер Э.Ганчулуун ахлагчтай баг мөнгөн медаль,
• Уламжлалт сурын төрөлд даяар дуурсах мэргэн Л. Отгонбаяр ахлагчтай баг мөнгө, үндэсний сурын цуваа харваанд гоц мэргэн н.Мөнх-Амгалан мөнгөн медаль,
• Холч харваанд мэргэн н.Ойнбаяр хүрэл медалийн эзэн болсон бол "Эмнэг булгиулагч"-ийн төрөлд Б.Пүрэвсүрэн 4-р байранд шалгарсан юм. Б.Пүрэвсүрэн нь 2018 оны Үндэсний спортын VI дугаар наадмаас алтан медаль хүртэж байсан бол  энэ жилийн наадмаар "Монгол улсын Аварга адуучин" цол тэмдгээр шагнагдлаа.
"Үндэсний спортын их наадам"-д багийн нийлбэр амжилтаар 6 аймгийг шагналт байр эзлүүлж, нийслэлийн шилдэг гурван дүүргийн алт, мөнгө, хүрэл медалиар шагнасан юм.

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА