ПҮРЭВ
2025.12.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
А.Түвшинжаргал: Уртын гол багт баригдаж байгаа 260 айлын орон сууцны метр квадратын үнийг аймгийн ИТХ-ын хуралдаанаар тогтоосны дараа иргэдээс өргөдөл хүлээн авна
А.Түвшинжаргал: Уртын гол багт баригдаж байгаа 260 айлын орон сууцны метр квадратын үнийг аймгийн ИТХ-ын хуралдаанаар тогтоосны дараа иргэдээс өргөдөл хүлээн авна

Хот суурин газрыг дахин хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулах бүтээн байгуулалтын ажил хэд хэдэн байршилд өрнөж буй. Тэдгээрийн нэг болох Баян-Өндөр сумын Уртын гол багт баригдаж буй 260 айлын орон сууцны барилгын ажлын явцтай аймгийн удирдлагууд өнөөдөр танилцлаа. Энэ үеэр Засаг даргын орлогч А.Түвшинжаргалаас дараах асуултад хариулт авлаа. 

-Уртын гол багт баригдаж байгаа 260 айлын Орлогод нийцсэн орон сууцны барилгын ажлын явцтай  аймгийн удирдлагууд танилцлаа. Төслийн талаар мэдээлэл өгнө үү?

-Орхон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Орхон аймагт Орлогод нийцсэн орон сууцыг барьж байгуулахаар тусгасан. Үүний дагуу 260 айлын орон сууц Уртын гол багт баригдаж байна. Өнөөдөр аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү болон Хот байгуулалт барилга захиалагчийн албаны холбогдох мэргэжилтнүүд барилгын ажлын явцтай танилцлаа. Өнөөдрийн байдлаар барилгын ажлын явц 50 хувьтай, энэ оны арван хоёрдугаар сард 3-4 блокийг ашиглалтад оруулахаар зорьж байна.

 А,С блокийн 5 давхрын цутгалт хийгдэж, В, D блокийн дотор сан, агааржуулалтын ажил ирэх долоо хоногт эхэлнэ гэх мэдээллийг гүйцэтгэгч компаниас өглөө.

Орон нутгийн 26 тэрбум 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа уг орон сууцны гүйцэтгэгч компаниар “Неман констракшн” ХХК ажиллаж байна. Гүйцэтгэгч компани  бараа бүтээгдэхүүний татан авалтаа сайн хийсэн байна. Аль аль талаасаа энэ эрчээрээ сайн ажиллабал  заасан хугацаандаа ашиглалтад оруулна. 

-Орлогод нийцсэн 260 айлын энэхүү орон сууцыг хэрхэн, яаж худалдан борлуулах вэ гэдгийг иргэд ихээр сонирхож байна. Метр квадратын үнэ болон бусад зохион байгуулалттай холбоотой мэдээлэл  тодорхой болсон уу? 

-Тэгэлгүй яах вэ. Энэ мэдээллүүдийг иргэд ихээр сонирхож асууж, лавлаж байна. Иргэдэд орон сууцыг олгохдоо түрээслэх, түрээслээд өмчлөх, бэлэн мөнгөөр худалдах зэрэг хувилбараар олгоно. Яг өнөөдрийн байдлаар өргөдөл хүлээн авч эхлээгүй байна. Өргөдөл хүлээж авах болоогүй гэдгийг албан ёсоор хэлье. Орон сууцны нэг метр квадратын үнэ ч тодорхой болоогүй байгаа. Метр квадратын үнийг аймгийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтооно. Үнэ тогтоосны дараа Монгол Улсад мөрдөгдөж байгаа дүрэм журмын дагуу, найман зорилтот бүлэгт хувааж өргөдлүүдээ хүлээн авч, сугалаагаар зохион байгуулна.

       Ингэхдээ дан ганц өргөдөл хүлээж авахгүй, тухайн иргэний орлогыг тодорхойлсон, өмнө нь орон сууц худалдан авч байсан эсэх, зээлтэй эсэх гэх мэт олон зүйлийг харна. Түрээслээд өмчлөх гэдэг нь төлбөр төлнө гэсэн үг шүү дээ. Тэр утгаараа төлбөрийн чадамжтай байх ёстой. Мэдээж зээл аваад зээлээ төлсөн хүмүүст хамаарахгүй. Өнөөдөр авч байгаа бодит орлогоосоо зээлээ төлөөд  цаана нь илүү  орлого үлдэхгүй бол тухайн иргэнд хүндрэл, дарамт үүснэ. Тиймээс орлогыг нь харж байгаад  талбайн хэмжээгээр нь зохион байгуулалт хийх юм.  Бага орлоготой айл гурван өрөө  байр авлаа гэж бодоход  төлөлтөөс эхлээд хүндрэл үүснэ шүү дээ.

Орлогод нийцсэн орон сууц гэж тухайн хүний орлогод нийцсэн  байхыг л хэлээд байгаа юм. Орхон аймагт орон сууцны метр квадратын дундаж  үнэ 2 сая 500 мянган төгрөг байлаа гэж бодоход үүнээс арай хямд үнэ тогтоож иргэдэд олгоно гэсэн үг.

Өнөөдрийн байдлаар нэг ч иргэнээс өргөдөл хүлээж аваагүй, нэг ч  орон сууц  шийдэгдээгүй байна гэдгийг дахин хэлье. Мөрдөгдөж байгаа журмаар сугалаагаар сонгохоос өөр арга зам байхгүй гэдгийг хэлсэн. Ингэхдээ 260 айлын орон сууцны 160-ийг нь сугалаагаар, үлдсэнийг  тодорхой хэмжээний урьдчилгаа авах, бэлэн мөнгөөр худалдан борлуулах гэх мэтээр зохион байгуулалтыг хийнэ.  Огт үнэгүй орон сууц өгөх  боломж байхгүй. Хэнбугай нь ч байсан ямар ч даргын цохолттой байсан үнэгүй орон сууц өгөх боломжгүй гэдгийг иргэд  сайн ойлгох хэрэгтэй. Мөн иргэдэд нэг зүйлийг анхааруулж хэлэх нь зүйтэй байх. Байр ашиглалтад орох болоогүй байхад  “Уртын гол багт орон сууцанд оруулж өгнө” гэсэн залилангийн шинж чанартай  мэдээлэл  гарахыг үгүйсгэхгүй. Иргэд үүнд  болгоомжтой хандах хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. 

-Орхон аймаг “Орон сууцны хөтөлбөр”-тэй болсон. Үүнтэй уялдаад “Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны журам” боловсруулж байгаа. Баримт бичгүүдтэй болсноор иргэдийг орон сууцжуулах бодлого илүү тодорхой болж байна?

- Орлогод нийцсэн орон сууцыг  цаашид нэмэгдүүлж, хэрэгжүүлэхээс гадна төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар орон сууц барих журмыг боловсруулан  Засаг даргын зөвлөлийн хурлаар  хэлэлцүүлэхээр  бэлдэж байна. Мөн орон нутгийн өмчид бүртгэлтэй ашиглалтгүй байгаа барилга байгууламжтай газар дээр  орон сууц барих боломжтой эсэхийг судалж, дүгнэлт гаргах  ажлын хэсэг Засаг даргын захирамжаар байгуулагдаж, миний бие ахлан  ажиллаж байна.   Бид өнгөрсөн даваа гаригт 15 байршилтай танилцаж, эхний ээлжид 6 байршилд орон сууц барих боломжтой гэсэн дүгнэлтийг гаргасан. Мөн уг асуудлыг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр бэлдэж байна. Бид эдгээр жилүүдэд 5000 айлыг орон сууцанд оруулна гэсэн томоохон зорилт тавьсан. Зорилтдоо хүрэхийн тулд дэд бүтэц нь боломжтой байршилд орлогод нийцсэн орон сууцыг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар бариулж, түрээслэх, түрээслээд өмчлөх бодлогыг барьж байна.

-Орхон аймагт орон сууц ихээр баригдаж байна. Иргэд сайн судлалгүйгээр захиалга өгөх, худалдан авч цаг хугацаа, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол гарах юм. Үүнд та юу хэлэх вэ?

 -Эрэлт их байгаа учраас орон сууц ихээр баригдаж байна. Иргэд баригдаж байгаа орон сууцуудаас маш сайн судалж байж сонголтоо хийхгүй бол эд хөрөнгөөрөө хохирч байгаа асуудал их гарч байна. Магадгүй захиалагч болон гүйцэтгэгч компанийн түүхийг судлах ч шаардлагатай. Хоёр жилийн дараа таны орон сууц ашиглалтад орно гээд захиалга авсан компанийн байр цар тахал, хил гааль гээд олон хүчин зүйлсээс шалтгаалан гурав дахь жил рүүгээ орж байгаа тохиолдол ч байна.
Захиалга өгсөн иргэн нь төдий хугацаанд цаг хугацаа, эдийн засгаар хохирч байгаа юм л даа. Таны захиалсан байр хэрэв хугацаандаа ашиглалтад орохгүй байвал компани ямар хариуцлага хүлээх ёстой юм бэ гэдгийг гэрээнд зайлшгүй тусгуулах шаардлагатай. Нөгөө талаар Улсын комисс хүлээж аваагүй байранд орсныхоо дараа тэр нь ч тэглээ, энэ ч ингэлээ гэлцдэг. Уг нь Улсын комисс тухайн орон сууцанд ажиллаж цахилгаан, цэвэр, бохирын шугам, агааржуулалт зэрэг нь стандартын дагуу хийгдсэн байна уу, хүн амьдрах шаардлагыг хангасан эсэхийг шалгаж дүгнэлтээ гаргасны дараа орох ёстой юм.

ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ