Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.01 EUR 4031.31 CNY 537.38 RUB 42.99 KRW 2.68
Шуурхай
SI card
“Гэр бүлийн цэцэрлэгт хүрээлэн”-д тарьсан модны 95 хувь нь ургасан байна

“Гэр бүлийн цэцэрлэгт хүрээлэн”-д тарьсан модны 95 хувь нь ургасан байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Аймгийн Засаг даргын санаачилгаар Баян-Өндөр хайрханы энгэрт Хүрэнбулгийн аманд “Гэр бүлийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулагдсан. Тус газарт өнгөрсөн хаврын мод тарилтаар хайлаас, шинэс, нарс, гацуур, өрөл, агч, монос, гүйлс, бүйлс, голтбор зэрэг олон төрлийн 9153 мод тарьжээ. 
         Тарьсан модны амьдралтын хувийг тогтоох тооллого хийхэд ердөө 101 ширхэг нь ургаагүй буюу амьдралтын хувь нь 95 хувиас дээш гарсан байна. 
Орхон аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хаврын мод тарилтаар 11 байршилд 220 мянга гаруй мод тарьсан. Үүнээс 6082 иргэд, 229 аж ахуйн нэгжийн оролцоотойгоор 176203 ширхэг мод тарьсан бол тарьмал ойн талбайг нэмэгдүүлэх зорилгоор Чимээгүй хотын хамгаалалтын ойн зурвас, Цагаан чулуутын ам, А1001 авто зам дагуух ойн зурвас, Эрдэнэт хаалга,  зэрэг газруудад 11500 ширхэг навчит болон шилмүүст мод тарьсан байна. Ингэснээр тарьмал ойн талбайг 6 га талбайгаар нэмэгдүүлж, 12.5 га талбайд хүргэжээ. Харин энэ намрын тарилтаар 50,000 ширхэг мод тарихаар төлөвлөөд байгаа юм. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card