ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Нийт 4 барилгыг акталж, газар дээр нь 8-9 давхар орон сууц барина
Нийт 4 барилгыг акталж, газар дээр нь 8-9 давхар орон сууц барина

Аймгийн ЗДТГ-ын Орон нутгийн өмчийн газраас орон нутгийн өмчид бүртгэлтэй ч ашиглагдахгүй байгаа барилга, байгууламжийн судалгааг гаргаад байгаа. Үүний дагуу аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргалаар ахлуулсан ажлын хэсэг судалгаа хийн, санал дүгнэлт боловсруулан аймгийн Засаг даргын Зөвлөлд оруулах үүрэг хүлээгээд байсан юм. А.Түвшинжаргал даргатай Ажлын хэсгийнхэн аймгийн Засаг даргын Зөвлөлийн хуралд саналаа танилцууллаа.

Аймгийн хэмжээнд нийт орон нутгийн өмчид бүртгэлтэй, ашиглагдахгүй байгаа 16 барилга байгууламж байна. Тэдгээрийн 4 барилгын газар нь цаашид инженерийн шугам, сүлжээнд холбогдох боломжтой тул тэднийг акталж газар дээр нь 8-9 давхар орон сууц барих боломжтой гэсэн дүгнэлтийг ажлын хэсгийнхэн аймгийн Засаг даргын Зөвлөлд танилцуулав. Мөн “Учралт баяр” ӨЭМТ-ийн хуучин байр, Рашаант багийн хуучин байр, Наран, Цагаанчулуут багийн хуучин байр, 18 дугаар цэцэрлэгийн хуучин барилга зэрэг 4 байршилд одоо явуулж байгаа үйл ажиллагааг хэвээр үлдээхээр болжээ. Учир нь дээрх газруудад хувийн хэвшлийн байгууллагууд түрээсийн журмаар үйл ажиллагаа явуулж төсөвт орлого төвлөрүүлдэг тул хувийн хэвүлээ дэмжих нь зөв гэж Ажлын хэсэг ч Засаг даргын Зөвлөлийн гишүүд дэмждээ. 

Харин үлдсэн 8 байршилд байгаа орон нутгийн өмчид бүртгэлтэй ч ашиглагдахгүй байгаа байгууламжийг дуудлага худалдаа явуулж худалдан борлуулах саналыг Ажлын хэсгээс гаргаад байсан. Аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүд ажлын хэсгийн саналыг дэмжиж асуудлыг аймгийн ИТХ-ын хуралдаанд бэлтгэн оруулахыг аймгийн Засаг даргын зөвлөлөөс Орно нутгийн өмчийн газарт үүрэг болгосон байна.

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН