ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Т.Ариунболд: Нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн явж байгаа
Т.Ариунболд: Нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн явж байгаа

Эрдэнэтчүүд болж бүтэхгүй байгаа зүйлийнхээ тухай болон асууж сурагласан, гайширсан зүйлээ цахим ертөнцөд чөлөөтэй илэрхийлдэг. Тэр дундаа Эрдэнэтийн зарын хуудсууд руу илгээх нь түгээмэл. Өчигдөр буюу аравдугаар сарын 18-нд “Эрдэнэт зар” зэрэг хуудсаар Нийтийн тээвэртэй холбоотой мэдээлэл их гарсан. Бүр сүүлдээ “Нийтийн тээврийнхэн ажил хаяж байгаа учраас шугамын автобус явахгүй байна” гэж ирээд л шуугисан. Үйл явдлын давхцал талаас нь харвал 18-нд Эрдэнэт хотод цэрэг татлага болж хүүгээ, дүүгээ, найз залуугаа, эр нөхрөө үдэх гэсэн иргэд Амарын талбайг зүглэсэн. Энэ үеэр нийтийн тээврийн автобус маш ховор явж байсан учраас иргэд гайхах нь зүйн хэрэг. Өнөөдөр амьдрал ямар байгаа билээ, гэр хорооллоос 5 мянган төгрөгөөр хотын төв руу таксиддаг нь хэд билээ. Олонхи нь автобусаа хүлээсэн, сурагласан, хайсан дүр төрхтэй өнжсөн. Энэ асуудлаар бид аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Т.Ариунболдоос тодрууллаа.

  • Мягмар гарагт нийтийн тээврийн салбарт ямар нэг асуудал үүссэн үү. Зарим нэг албан бус мэдээллээс харвал нийтийн тээврийнхэн ажил хяаж байгаа, шугамын автобус явахгүй байгаа тухай шуугиж байна. Энэ талаар ямар мэдээлэлтэй байна вэ?
  • Мягмар гараг буюу энэ сарын 18-нд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжийнхэн зарим автобусандаа техникийн засвар, үйлчилгээ хийсэн юм билээ. Түүнээс биш ажил хаяад автобус явахгүй болсон зүйл гараагүй. Лхагва гарагаас эхлэн автобуснууд хэвийн явж байгаа.
  • Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд хэдэн автобус шугаманд гарч байгаа вэ. Албаны мэдээллээс харвал манай аймагт 30 гаруй автобус шугаманд гардаг гэсэн тоо байдаг?
  • Манай аймгийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд 20 гаруй автобус явж байгаа, өнөөдрийн байдлаар. Зарим нь эвдэрч, засварлах шаардлагатай учраас шугаманд гараагүй. Цөөн автобус гарсан нь үнэн. Тэгээд ч нөхцөл байдал хүнд байгаа. Сүүлийн хэдэн жил нийтийн тээврийн парк шинэчлэлт хийгдээгүй. Шугаманд гарч байгаа автобуснууд нь эвдэрч, засварлах шаардлага гарч байгаа.
  • Ер нь ажаад байхад автобус цөөн явж байгаа. Шугаманд гарсан зарим нь буудал дээрээ зогсохгүй тохиолдол гарч байна. Нөгөө хяналтын систем энэ тэр чинь ажиллаж байгаа юу?
  • Ажиллаж байгаа. Яг одоо утсан дээрээс харахад хорооллын Ч-1 чиглэлийн автобус явж харагдана. Хяналтыг бид бүрэн тавьж ажиллаж байна.
  • Заримдаа ажлын цагаар шугаманд явах ёстой автобус орон сууцны байрны гадна зогсож байх юм. Өнөөх хяналт нь хаана байна вэ?
  • Бодит байдал дээр Эрдэнэт хотод автобусны мэргэжлийн жолооч олдохгүй байгаа. Шугаманд яваа автобусны жолооч нар хуулиараа ажлын 8 цаг ажиллах ёстой. Гэтэл ээлжийн жолооч байхгүй, ховор болсон. Зарим нэг нь таны хэлээд байгаа ажлын цагаар цайгаа уух гээд байрны гадна байсан болов уу.
  • Автобусны жолооч нар тийм ховор, “хаданд гарсан” гэж үү. Цалин хөлс нь ямар байдаг вэ?
  • Ямар ч байсан ээлжийн жолооч нар ховор байгаа нь үнэн. Жолооч нарт нийтийн тээврийн үйлчилгээний компаниуд сард 1.1-1.2 сая төгрөгийн цалин санал болгосон ч олддоггүй байгаа.  
  • Аймаг нийтийн тээврийнхэнд 1.2 тэрбум төгрөгийн татаас, нөхөн олговор өгдөг. Гүйцэтгэлээр нь өгдөг үү, аль эсвэл?
  • Жил бүрийн төсөвт нөхөн олговорын 1.2 тэрбум төгрөг төсөвлөдөг. Энэ бол хангалттай мөнгө. JPS системийн хяналт, гүйцэтгэл гээд шалгуур үзүүлэлтээр нь нөхөн олговрын өгдөг. Түүнээс биш тэгшитгээд хуваагаад өгдөг зүйл хаана ч байхгүй.
  • Парк шинэчлэлтийн асуудлыг тэгээд яах вэ. Хүрэлцээ хангамжийн хувьд автобус шаардлагатай байгаа биз дээ?
  • Олон шалтгааны улмаас аж ахуйн нэгжүүд тэр бүр парк шинэчлэлтийг хийж чадахгүй байгаа. Энэ жил парк шинэчлэлтийн хүрээнд 12 автобус орж ирнэ.  
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН