БААСАН
2025.09.06
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Боловсролын салбарын хөрөнгө оруулалт үргэлжилсээр байна
Боловсролын салбарын хөрөнгө оруулалт үргэлжилсээр байна

Орхон аймгийн удирдлагын зүгээс санаачлан 2021 онд Урлагийн төрөлжсөн сургалттай “Уран эгшиг” сургуулийг байгуулсан. Хуучнаар дөрөвдүгээр сургуулийн дэргэдэх “Хөгжмийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль”-ийг ийнхүү өргөтгөн сурагчдыг авьяасыг нээн илрүүлэх, хөгжүүлэх чиглэлээр бие даасан сургууль бий болгосон. Өнөөдрийн байдлаар “Уран эгшиг” сургуульд 1-11 дүгээр ангийн 350 гаруй сурагч үндэсний өв, соёлыг уламжлах зорилгоор үндэсний хөгжмийн ангид морин хуур, ятга, ёочин зэрэг зургаан төрлийн хичээлийг сурч байна. Мөн хөгжим, дуу, бүжиг, жүжиг, уран зураг, уран нугаралт, дуулаач зэрэг урлагийн төрөлжсөн сургалттай 12 ангитай хичээлэдэг юм.

 Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын хүрээнд орон нутгийн төсвөөс 15 сая төгрөгийн өртөг бүхий дөрвөн ширхэг цахилгаан төгөлдөр хуур, нэг цахилгаан даралтат хөгжим олгосон нь “Уран эгшиг” сургуулийн сурагчдын урмыг тэтгэсэн, хөгжөөсөн ажил болжээ. Тус сургууль нь ерөнхий эрдмийн хичээлээ үзэхээс гадна, хүүхдийг сонирхсон урлагийн  төрлөөр  бага ангиас нь зааж сургахын зэрэгцээ хүүхдийн авъяас чадварыг хөгжүүлэхэд илүү анхаарч ажиллаж байна.

Аймгийн Засаг даргын зүгээс “Уран эгшиг” сургуулийн хичээлийн байрыг засахад орон нутгийн төсвөөс 100 сая төгрөг гарган тохилог, сайхан орчин бүрдүүлсэн. Ирэх жил тус сургуулийн барилгад их засвар хийхийн зэрэгцээ урлаг, спортын заал барихаар төлөвлөж буйгаа дуулгасан нь “Уран эгшиг”-ийн багш, сурган хүмүүжүүлэгчид гэлтгүй сурагчдын эцэг, эхийн хувьд сайхан мэдээ байсан тухай тус сургуулийн багш нар ярьж байна.

               

 

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА