МЯГМАР
2025.07.02
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Э.Өлзийсүрэн: Сургуулийн сурагчид эцэг, эхийнхээ машиныг унаж хөдөлгөөнд оролцож осол аваар гаргаж байна
Э.Өлзийсүрэн: Сургуулийн сурагчид эцэг, эхийнхээ машиныг унаж хөдөлгөөнд оролцож осол аваар гаргаж байна

Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийнхан “Уусан бол бүү жолоод” аяны хүрээнд баасан гарагт эргүүл, хяналтын ажлыг  хүч нэмэгдүүлэн зохион байгуулсан. Энэ үеэр манай сэтгүүлч Замын цагдаагийнхантай хамт ажилласан юм. Цагийн байдлын талаар Замын цагдаагийн тасгийн байцаагч, цагдаагийн ахмад Э.Өлзийсүрэнгээс тодрууллаа.

-Улсын хэмжээнд “Уусан бол бүү жолоод” аяныг өрнүүлж байна. Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийнхан бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Ачаалал ямар байна?

-2022 оны аравдугаар сарын 28-ны өдөр улсын хэмжээнд “Уусан бол бүү жолоод” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Үүнтэй холбоотой Орхон аймгийн Цагдаагийн газраас тус арга хэмжээг зохион байгуулж, алба хаагчид ажиллаж байна. Тус арга хэмжээнд нийт алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон. Манай аймгийн хэмжээнд 22 цэгт нийт 47 алба хаагч гудамж, болон зам талбайд хяналт шалгалт хийн ажилласан. Ачаалал өмнөхөөс тэр дундаа баяр ёслолын үеэс хамаагүй их байна.

- Манай сурвалжлах хэсэг тантай хамтраад дуудлага аваад дөнгөж эхний газраа  ирлээ. Та бүхэн биднээс өмнө үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Одоогоор илрүүлсэн зөрчил байна. Өнөөдөр чинь онцлогтой Дашням, балжинням тохиож байгааа шүү дээ?

-Яг одоогийн байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон таван зөрчил, илрүүлсэн. Мөн эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 7 зөрчил илрүүлж саатууллаа. Мөн иргэд жолооч нар, өвлийн бэлтгэлээ хангах зорилгоор ачиж яваа мод болон малын маханд гарал үүслийн гэрчилгээгүй, бичиг баримтгүйгээр тээвэрлэж байгаа тохиолдол гарч байна. Иргэд мод болон малын мах тээвэрлэх явцдаа холбогдох албан байгууллагаас гарал үүслийн гэрчилгээг нь заавал авах ёстой.

-Багагүй хугацаанд  нөхцөл байдалтай танилцаж явлаа. Манай жолооч нар хариуцлагагүй байна. Жолооны үнэмлэхээ хасуулсан хэрнээ жолоо барьж байна. Үүнд ямар арга хэмжээ тооцдог вэ?

-Өнөөдөр хяналт шалгалтын үеэр эрхээ хасуулсан буюу, эрх нь дуусгавар болсон иргэн тээврийн хэрэгсэл жолоодож байна. Мөн бага насны буюу арван жилийн хүүхдүүд эцэг эхийнхээ машиныг унаж, замын хөдөлгөөөнд оролцож байгаа зөрчлүүд  байна. Тиймээс эцэг, эхчүүд өөрсдийн тээврийн хэрэгсэлийг өөрийн хяналтанд  байлгах ёстой. Яагаад гэвэл, тээврийн хэрэгсэлийг жолооч хүн өөрөө хөдөлгөх ёстой гэж Замын хөдөлгөөний дүрмэнд заасан байдаг. Бусад хүн болон ямарваа нэгэн биет хөдөлгөхгүй байх тухай дүрмэнд зааж өгсөн. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүдээ хараа хяналттай байлгаж, өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй. Эрхийн үнэмлэхгүй  иргэн тээврийн хэрэгсэл жолоодож байгаад замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн 14.7.1-д зааснаар 200 нэгж буюу 200 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авдаг. Мөн эрхээ хасуулсан болон дахин зөрчил гаргасан үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол 200 мянган төгрөгийн торгууль ноогдуулна. Мөн эрхээ хасуулсан хэрнээ үнэмлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд 7-30 хоногийн хугацаатай баривчилах шийтгэл ноогдуулдаг.

-Шийтгэл улам хүндэрдэг юм байна. Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил аймгийн хэмжээнд хэд бүртгэгдээд байна?

-Орхон аймагт жолоодох эрхгүй иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэлээдгүй их байдаг. Үүний 30-40 хувь нь өсвөр насны буюу 11-12 дугаар ангийн хүүхдүүд шохоорсон байдлаар унаж явах, унаж явсан үедээ осол аваар гаргах зэрэг тохиолдол бүртгэгдэж, шалгагдсан. Тиймээс эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулах нь зүйтэй.

-Сая бид 15 дугаар сургуулийн ойролцоо хоёр ч хүн жолоочийг шалгахад  үсний найранд ороод 2 шаазан айраг л  уусан гээд зогсч байна. Энэ нь зөвтгөх шалтгаан яагаад ч биш. “Уусан бол бүү жолоод” гэдэг аян үүний төлөө л орон даяар зарлагдсан байх?

-Өнөөдөр сайн өдрийг тохиолдуулан хурим найр, хүүхдийн үс авах гээд монгол ёс заншил болж байна. Үүнтэй холбоотой иргэд айраг уух, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Үүнийг анхаарах цаг болсон. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж байгаа багаж маань хүний согтолтын зэргийг л шалгадаг. Хууль зүйн сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал байдаг. Энэхүү тушаал дээр 0.18 хувь буюу түүнээс дээш байвал архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэж үздэг. Мөн цусан дахь спиртны агууламжийг шалгаж болдог. Спиртын агууламжид 0,05 пормел гэж хардаг. Энэхүү пормелээс илүү байх тохиолдолд архи, согтууруулах ундааны зүйл хэрэгсэлэсэн байна гэж үздэг.

-Бодим байдлаас харвал хүмүүс айргаас уусан үйлдлээ зөвтгөх гэж л зүтгэж байгаа нь харагдаж байна. Гэхдээ өнөөдөр зам дээр ажиллаж байгаа Замын цагдаагийн зохицуулагчид 2 шаазан айраг уусан таны амь насыг эрсдэлд оруулахаас хамгаалж байгаа гэдгийг  ухамсарлах л хэрэгтэй байх?

-Таны хэлж байгаа үг үнэн. Иргэн жолооны ард сууж байна гэдэг амьдралынхаа хугацааг жолоодон явж байна гэж үзэх ёстой. Тиймээс иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмээ биелүүлдэг, дүрмээрээ явах юм бол ямарваа нэгэн осол аваар, эд хөрөнгөнд ч тэр аюулгүй учир иргэд аль болох дүрмээ баримтлаад замын хөдөлгөөнд оролцоорой гэж хэлье. Мөн уусан л бол, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн л бол тээврийн хэрэгслийг бүү жолоод. Үүний цаана хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө яригддаг учир иргэд согтуугаар тээврийн хэрэгсэл битгий жолоодоорой гэж хүсч байна.

 

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх