ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Олон нийтийн цагдаагийн ажилтны цалин, орон тоог эргэж харахаар болов
Олон нийтийн цагдаагийн ажилтны цалин, орон тоог эргэж харахаар болов

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн IX хуралдаанд “Олон нийтийн цагдаагийн тоог тогтоох тухай” асуудлыг авч хэлэлцэв. Аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Цэрэнсамбуу  мэдээллээс харвал 2013 оны 7 дугаар сарын 5-ний өдөр УИХ-аас баталсан “Цагдаагийн албаны тухай хууль”-ийн 5 дугаар бүлэгт “Олон нийтэд түшиглэсэн цагдаагийн үйл ажиллагаа”-ны 24 дүгээр зүйлд “Олон нийтийн цагдаагийн ажилтан” байна гэж заасан ажээ. Өнөөдрийн байдлаар Орхон аймгийн Цагдаагийн газарт Олон нийтийн цагдаагийн орон тоог 40-өөр баталсан байна.  Гэвч бодит байдал дээр аймгийн Цагдаагийн газарт өнөөдрийн байдлаар 26 олон нийтийн цагдаа ажилладаг аж. Тэдний 19 нь эрэгтэй бол 7 нь эмэгтэй. Боловсролын хувьд 4 нь дээд 22 нь бүрэн дунд боловсролтой байна. Дээрх 26 олон нийтийн цагдаагийн 17 нь Нийтийн хэв журам хамгаалах тусагт, 3 нь Замын цагдаагийн тасагт, Шуурхай удирдлагын тасагт 2, Жаргалант суманд 4 ажилладаг аж.

Аймгийн ИТХ-ын 2021 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар тогтоолоор Олон нийтийн цагдаагийн урамшууллыг 503 мянган төгрөг, орон тоог 40 байхаар тогтоожээ. Гэвч бопдит байдал дээр цалин бага гэдэг шалтгаанаар олон нийтийн цагдаад ажиллах иргэн олдохгүй, ажиллаж байгаа иргэдийн 10-15 нь орох гарах хөдөлгөөн хийдэг байна. Иймд Орхон аймгийн Цагдаагийн газрын дарга С.Цэрэнсамбуу хувьд 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдсөн, нэг цагийн хөлс 3273 төгрөг 80 мөнгө болж цалингийн доод хэмжээ 550 мянган төгрөг болж байгаа учраас аймгийн ИТХ-аас баталсан Урамшууллын мөнгөн дүнгийн хэмжээнд цалингийн сангаа багтаан орон тоогоо 30 болгон бууруулахаар санал оруулж иржээ. Мөн урамшууллын хэмжээг 167 мянгаар нэмэгдүүлж нийт 670 мянган төгрөгт хүргэснээр Олон нийтийн цагдаа нар гар дээрээ 550 мянган төгрөгийн урамшуулал авах боломж бүрдэж байгааг Зөвлөлийн гишүүдэд танилцуулав. Ийм арга хэмжээ авахгүй бол Олон нийтийн цагдаагаар тогтвор суурьшилтай ажиллах иргэн олдохгүй байгаа, тэтгэвэрийн насны хүмүүсийг гуйх хэмжээнд хүрч байгааг Цагдаагийн дарга танилцуулсан.

Зөвлөлийн гишүүд нөхцөл байдалтай танилцаад Олон нийтийн цагдаагийн ажилтны цалин, орон тоог дахин нягталж оруулж ирэхээр тогтлоо.

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН