БААСАН
2025.09.06
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДМЫН АВАРГЫН ЦОМЫГ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ҮҮРД ХАДГАЛАХААР БОЛЛОО
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДМЫН АВАРГЫН ЦОМЫГ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ҮҮРД ХАДГАЛАХААР БОЛЛОО

Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд эрдэнэсийн өлгий нутагт дөрвөн өдрийн турш үргэлжилсэн “Уурхайчдын спортын их наадам-2022” тэмцээний аваргаар Эрдэнэт үйлдвэрийн баг тамирчид шалгарч, үүрд хадгалах цомын эзэн боллоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Оюу толгой”, “Эрдэнэс  Тавантолгой” компани, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран зохион байгуулсан тус наадамд уул уурхайн салбарын 30 гаруй компанийн 1500 орчим тамирчид оролцож, сагс, волейбол, ширээний теннис, дартс, шатар гэсэн таван төрлөөр өрсөлдсөн юм. Спортын наадмын аваргаар тодорсон Эрдэнэт үйлдвэрийн баг тамирчид, шатар болон ширээний теннис төрөлд алт, хүрэл медаль тус тус ихэрлүүлж, эмэгтэйчүүд волейболоор мөнгө, эрэгтэйчүүд алтан медаль, сагсны төрөлд эмэгтэйчүүд хүрэл, эрэгтэйчүүд мөнгөн медаль хүртсэн амжилтаараа ийнхүү “Үүрд хадгалах цом”-ын эзэд боллоо. Уурхайчдын спортын их наадмын шилдгүүдийн шагналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд Ж.Ганбаатар, Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсгийн дарга, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Зэс, металлын группын дарга Х.Бадамсүрэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон болон зохион байгуулагч байгууллагуудын удирдлага, төлөөлөл гардуулав.

Уурхайчдадаа урам зориг, хүч нэмсэн спортын их наадмын өдрүүд "Улс орны хөгжлийн түлхүүр нь уул уурхай бол уурхайн хөдөлгөгч хүч нь эрүүл чийрэг, спортлог уурхайчид" гэдгийг харуулсан бахархалт үйл явдал боллоо.

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА