ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Энэ машиныг Төрийн өмчид байх ёстой гээд аваад явчихлаа
Энэ машиныг Төрийн өмчид байх ёстой гээд аваад явчихлаа

Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан энэ сарын 22-нд болсон. Хурлаар зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцэв. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь 2019 онд өөрийн давсан орлогоосоо “Toyota Hiасe” машиныг албан хэрэгцээндээ авчээ. Геодезийн хэмжилт хийхэд хэрэгтэй, багаж хэрэгсэлээ ачаад хаана ч төрийн үйлчилгээг хүргэх боломжтой гэж үзээд Газрын албаныхан авсан аж. Улмаар энэ машинаа Орон нутгийн өмчийн албанд зохих журмын дагуу бүртгүүлсэн байна. Гэтэл дээд байгууллага нь “Танай энэ машин манайх байх учиртай. Давсан орлогоос худалдан авсан хөдлөх хөрөнгийг Орон нутгийн өмчид биш, Төрийн өмчид бүртгүүлэх ёстой энэ тэр гэсэн журамтай” гэж хэлээд нэхэмжилсэн байна.

Аймгийн Орон нутгийн өмчийн газраас нэгэнт Газрын албаны дээд байгууллагаас ийм шийдвэр ирсэн тул аймгийн ИТХ-д энэхүү машиныг шилжүүлэх Зөвшөөрөл олгох тухай хүсэлтийг уламжилсан байна. Аймгийн ИТХ-ын хуралдаанаар асуудлыг хэлэлцээд Зөвшөөрлийг нь олгохоор боллоо.

Саяхан манай аймгийн Газрын албаныхан газрын гэрчилгээ, кадастрын зургийг цахимд шилжүүлэхтэй холбоотойгоор гэр хорооллын иргэдэд хүрч багт нь очиж ажилласан. Хашааны газрынхаа шонг  хазгай мурий хатгасан, нэг жижиг доголыг өөрийн болгож хууль бусаар өмчилсөн зэрэг олон асуудлыг шийдэхэд энэ машин тун хэрэгтэй байдгийг тэр үед л мэдэрсэн. Газар дээр нь цахимаар шууд л хэмжилт хйинэ. Хэмжилтийн багаж, тоног төхөөрөмжөө ачаад Явуулын цахим бүртгэлийг хийдэг энэ машиныг ийнхүү Төр аваад явчихлаа. Орон нутгийн Өмчийн газрын мэдээллээс харвал 2019 онд давсан орлогоосоо 27.8 сая төгрөгөөр авсан энэ машины элэгдэл хорогдлыг нь 3 сая 839 мянга, 900 төгрөг гэж үзээд төрийн өмчид шилжүүлэх саналыг оруулсан байна.

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН