БААСАН
2025.09.06
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
А.Түвшинжаргал: Аймгаас тогтоож байгаа метр кв-ын үнэ барилгын компанид падлий ч байхгүй
А.Түвшинжаргал: Аймгаас тогтоож байгаа метр кв-ын үнэ барилгын компанид падлий ч байхгүй

“Орхон аймаг саяхан Төр хувийн хэвшлийн хамтарч ажиллах журам  батлан гаргасан. Энэ журмын үндсэн санаа нь төрийн өмчийн газар дээр хувийн хэвшилтэй хамтран бүтээн байгуулалт хийх зорилго, агуулгатай. Хэд хэдэн газрын байршлыг өмнөх хурлын хуралдаанаар танилцуулсан. Тэнд 100 айлын, 50 айлын орон сууц барих боломжтой, инженерийн шугам сүлжээ нь бэлэн байгаа. Бидний төлөвлөснөөр 17.8 тэрбумаар 5 блокоо бүрэн дуусгаад гадна талын инженерийн шугам сүлжээ, гадна тохижилт, УДДТ, Цахилгаан ЦТП, явган зам зэрэг олон ажлыг орон нутгийн төсвийн 3 тэрбум төгрөгөөр хийж байгаа. Үүнийгээ орон сууцныхаа метр кв-ын үнэд оруулаагүй. Энэ 1 сая 952 мянган төгрөг гэдэг цэвэр материалынх нь үнээр гарч ирсэн тооцоо. Бид гүйцэтгэж байгаа компанитайгаа удахгүй гэрээгээ дүгнэнэ. Дүгнэхдээ 27 тэрбумаас илүү санхүүжилт байхгүй гэдэг шаардлага тавих болно. Нэмж гаргах ямар ч хөрөнгө мөнгөний боломжгүй. Энэ 27 тэрбумдаа багтаан дуусга гэдэг шаардлага тавих болно. Тийм учраас бидний, аймгаас тогтоож байгаа метр кв-ын үнэ барилгын компанид падлий ч байхгүй гэж хэлнэ. Нөгөө талдаа цар тахлын үед зарласан энэ тендэрт сайн зохион байгуулалттай боломжийн компани орж шалгарсан нь ажил өнөөдрийн хэмжээнд хүрэхэд сайн нөлөө үзүүлсэн. Яг өнөөдрийн байдлаар 3 байрны гадна засвар бүгд дууссан. Одоо дотор засвар луугаа орох гээд дулаанаа авч байгаа.

Ингээд ямар ч байсан цагаан сараас өмнө хүлээн авахаар ажиллаж байна. Бид арванхоёрдугаар сарын 11-нд хүлээн авна гэж шахаж үзлээ. Сая сар гаруй хугацаанд дулаан дамжуулах төвтэй холбоотой ажлаас болоод хугацаа алдсан зүйл ярьж байгаа. Та бүхэн анзаарвал нэг блокны үнэ 5 тэрбум илүү гарч байгаа биз. 5.8 тэрбум ч байна уу даа. Болж өгвөл 258–ыг тэр чигт нь зарвал дахин нэг блок барилга барих мөнгө гарч ирэхээр байгаа. Гэхдээ дахин төлөвлөлтийнхөө ажлыг явуулахын тулд 50 айлын барилгыг авч үлдэнэ. Хашааныхаа газрыг дахин төлөвлөлтөд өгчихөөд Дорж гуай дараагийн байранд түрээс төлөхгүй. Дорж гуайн хашааны газарт барилга барих компани түрээсийн төлбөрийн асуудлыг хариуцахаар Төр хувийн хэвшлийнхэн хамтарч ажиллах журамд тусгасан”.

 

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА