БААСАН
2025.09.06
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Масс олимпиад”-ын аваргуудад шагнал гардууллаа
“Масс олимпиад”-ын аваргуудад шагнал гардууллаа

Аймгийн “Хэлний бодлогын зөвлөл”-өөс санаачлан Ерөнхий боловсролын сургуулийн 7-9 дүгээр ангийн сурагчдын дунд монгол хэл бичгийн хичээлийн масс олимпиадыг зохион байгуулсан. “Масс олимпиад” аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд нэг, хоёрын даваатайгаар өрнөж аваргуудаа шалгаруулж шагналыг нь өнөөдөр тавдугаар сургуулийн Урлаг зааланд гардуулав. Аваргуудад шагнал гардуулах ёслолд аймгийн “Хэлний бодлогын зөвлөл”-ийн тэргүүн, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга О.Ариунгэрэлт, аймгийн БШУГ-ын монгол хэл бичгийн мэргэжилтэн Н.Батзориг нар оролцов.

“Масс олимпиад”-ын долоодугаар ангийн төрөлд тавдугаар сургуулийн Б:Буянжаргал багштай 7в анги 1107 оноо авахаас 908.2 оноо авч тэргүүн байрт шалгарчээ. Дэд байрыг мөн сургуулийн Б.Энхжаргал багштай 7г анги, IV сургуулийн О.Бямбасүрэн багштай 7ё ангийн хамт олон эзэлжээ.

Гуравдугаар байрт “Эрдмийн сан” сургуулийн Б.Отгонбилэг багштай 7а анги, XV сургуулийн Б.Байгальмаа багштай 7а анги оржээ.

Наймдугаар ангийн төрөлд тэргүүн байрыг III сургуулийн Э.Баярсайхан багштай 8в ангийн сурагчид эзэллээ. Дэд байрт XIII сургуулийн О.Сүглэгмаа багштай 8в, V сургуулийн Ж.Батбаяр багштай 8г ангийн сурагчид шалгарав. Харин гуравдугаар байрт I сургуулийн О.Адъяасүрэн багштай 8а, VII сургуулийн С.Ариунаа багштай 8а ангийн сурагчид орсон байна.

Есдүгээр ангийн төрөлд нэгдүгээр байрт VIII сургуулийн Б.Болорцэцэг багштай 9г ангийн сурагчид шалгарав. Хоёрдугаар байрыг I сургуулийн С.Халиунаа багштай 9а, V сургуулийн Б.Цэрэннадмид багштай 9е ангийн сурагчид эзэлжээ. Гуравдугаар байрыг V сургуулийн Б.Ууганзаяа багштай 9г, XIII сургуулийн Ж.Наранцэцэг багштай 9в ангийн сурагчид эзэлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулав. Аймгийн “Хэлний бодлогын зөвлөл”-өөс “Масс олимпиад”-ын эхний гурван байрт шалгарсан багийг Өргөмжлөл, 130-170 мянган төгрөгөөр шагнаж урамшуулсан юм.

 

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА