ПҮРЭВ
2025.12.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Доржпүрэв: Дөрөвдүгээр хорооллын арын гараашууд дахин төлөвлөлтийн хүрээнд яригдах байх
Д.Доржпүрэв: Дөрөвдүгээр хорооллын арын гараашууд дахин төлөвлөлтийн хүрээнд яригдах байх

“Иргэдийн оролцоо-Төлөөлөгчийн манлайл-Төрийн үйлчилгээ” өдөрлөг Баян-Өндөр сумын Спорт зааланд арваннэгдүгээр сарын 23-нд болсон. Энэ үеэр Хүрэнбулаг багаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Д.Доржпүрэвээс зарим асуултад хариулт авлаа..

-Өнөөдрийн өдөрлөгийн талаарх таны сэтгэгдэл?

-Орон нутгийн удирдлагаас энэ өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөгт төрийн байгууллагууд, аймаг сумын Иргэдийн хурлын төлөөлөгч нар хамтран иргэдтэй нээлттэй уулзаж, нэг дор асуудлаа шийдэх зорилгоор арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагаанд иргэд идэвхтэй оролцож байна.

-Таны сонгогдслн Хүрэнбулаг багт тулгамдсан ямар асуудал байна, одоогоор?

-Хүрэнбулаг баг дээр асуудлууд их бий. Хамгийн түрээнд үүсч буй асуудлуудыг аймаг, сумын Төлөөлөгч нартай хамтран иргэдээс санал авч 2023 оны төсөв төлөвлөгөөн дээр суулгах ажлуудыг эрэмбэлж гаргасан. Эрэмбийн дагуу нэн түрүүнд шаардлагатай  4-27 байрны авто машины зогсоолын асуудал огт хийгдээгүй. Мөн Хүрэнбулаг багт оршдог ӨЭМТ-өөр үйлчлүүлж байгаа иргэдийн явдаг 4-24 дүгээр байрны арын зам эвдрэл ихтэй байдаг. Тэрхүү замыг янзлуулахгүй бол иргэдийн эд хөрөнгөнд гэмтэл учрах, эдийн засгаар хохирох асуудлууд байна. Түүнчлэн 9 давхрын орцны засварын асуудал дээр анхаарах бодлогыг барьж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ асуудлуудыг нэг дор бүгдийн хийж чадахгүй, хөрөнгө мөнгөтэй холбоотой учир эхний ээлжинд нэг орцыг нь ч юмуу жишиг болгож засч өгье. Яагаад гэвэл, татвар төлөгчдын мөнгийг бид зөв хувиарлах ёстой. Зөв хуваарилахын тулд 9 давхрын 1 орцыг жишиг болгож засах нь зүйтэй гэж үзэж байна. Орцны засвар, тохижилт бүх зүйлүүд нь оршин суугчдын тав тухыг хангахгүй байна. Нөгөө талаас хог хаягдлын цэг, хог хаягдлын менежментийг анхаарах нь зүйтэй. Анхаарахын тулд иргэдтэй, багтай,  Хот тохижуулах газартай, СӨХ-тэй хамтарсан шийдлийг гаргая гэж байгаа. Мөн 11 дүгээр хороололд хогны асуудал тулгамдаж байгаа. Хог хаях нэгдсэн цэг барьчихаар,  овоорсон хогны цэг үүснэ. Тийм учраас яаж хамтарч ажиллах асуудал яригдаж байгаа. Мөн хийгдэх ажилууд их байна. “Миний гэр Миний орц” аяны дагуу 2022 онд хэд хэдэн байрны орцыг засварласан. Үүнд иргэд сайшаалтай хүлээж авсан. Мөн тоглоомын талбайг сайжруулах, автомашины зогсоолыг өргөтгөх, гэх мэт олон асуудал дээр хөрөнгө оруулах талаар 2023 онд төсөөлөөд явж байгаа.

-Дөрөвдүгээр микрийн  9 давхруудын арын зам Эрдэнэтийн хамгийн том тулгамдсан асуудлын нэг болсон. Үүнд таны бодлоор шийдэл нь юу байх вэ?

-Есөн давхрын буюу 14-20 дугаар  байрны араар явдаг дунд замын асуудал хүндрэлтэй байгаа. Хүүхдээ цэцэрлэг, сургуульд хүргэж өгөх, ажил тарах  үед ачаалал ихэсдэг. Нөгөө талаас өрхийн эмнэлгээр үйлчлүүлж зорьчиход асуудал их байдаг. Үүнийг бид олон талаас нь ярьсан. Хамгийн эхэнд нэг урсгалтай болгох асуудлыг судалсан, мэргэжлийн байгууллагатай хамтран.  Нэг урсгалтай болговол төв замтай ойрын холболт үүсдэг зам учир төв зам өөрөө түгжрэл үүсгэх магадлалтай. Тиймээс хамгийн зөв шийдэл нь Замын цагдаагийн газартай ярилцан машин тавихгүй болгох арга хэмжээг хийе гэж байгаа. Яах вэ гэхлээр, дундуур нь хоёр урсгалыг зааглах хашлага тавьж, хоёр урсгалаа чөлөөлж өгнө.  Ийм замаар шийдье гэхлээр Замын цагдаагийн газарт хөрөнгө мөнгө нь байхгүй учир 2023 оны төсөв дээр хөрөнгө мөнгийг нь тавьж, тэмдэг тэмдэглэгээ, хашлагны хөрөнгийг тодорхой хэмжээнд төсөв гаргаж, шийдэхгүй бол болохгүй. Энэ гаргалгаа нь зөв зохистой шийдэл юм уу гэж харж байгаа юм. Нөгөө талаас 4-24 дүгээр байрны зогсоол. Зогсоолыг 2012-2016 онд ганц Хүрэнбулаг баг  биш бүх байшинтай хорооллуудынхаа зорчих, нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх, зорилгоор олон ажлууд хийсэн. Тэр зарчмаар хийх хэрэгтэй. Мөн 4-26 дугаар байрны замыг хойшоо нийлүүлэх асуудлыг судлан ажиллаж байна. Инженерийн шугам сүлжээ доор нь байдаг учир төвөгтэй асуудал яригдаад байгаа. Аль болох талаас нь гаргалгааг гаргана.

-Дөрөвдүгээр микрийн арын замын гараашийн асуудалд ямар байр суурьтай байна вэ. Хотын төвийн өнгө үзэмжид хэр нийцтэй гэж үздэг вэ?

-Манай дөрөвдүгээр микрын ард талд гараашууд дахин төлөвлөлтийн асуудлын хүрээнд яригдах байх. Гараашыг өөрийн өмчид авсан иргэдтэй уулзаж, тохирно. Газрын харилцаа төлөвлөгөөгөө гаргана, иргэдийн хурлаар орно, гэх мэт асуудлыг шийдэнэ. Ер нь бол шийдэхээс өөр аргагүй.  Хотын өнгө үзэмжийн асуудал яригдаж байгаа. Хотын төвөөр дан гарааштай байх нь хэр зохимжтой вэ гэдгийг бодох л асуудал.

-11 дүгээр хороололд амьдардаг танил маань “Би өглөө бүр ууттай хогоо бариад алхдаг. Нийтийн хогийн сав байхгүй. Хүний нүдээр бол би хог түүдэг хүн шиг л харагддаг байх даа” хэмээн өгүүлж байсан. Хогийн цэг байгуулах нь тийм хүндрэлтэй асуудал уу?

-Хот тохижуулах газартай 11 дүгээр хороололтой холбоотой асуудлаар уулзсан. Яг энэ хорооллын дунд хогийн цэг байрлуулах гэхээр зөвхөн 11дүгээр хороолол биш энд тэндээс хог авчирч овоолж,  том хогын цэг үүсэх магадлалтай учир үнэр танар нь дийлдэхгүй, орчин бохирдоно гээд хүндрэлтэй гэдэг тайлбар өгсөн. Тиймээс зөв шийдэл нь тодорхой цагт хогоо гаргаад, машин ирж авдаг ч юмуу гаргалгаа их байна лээ. Ганц 11 дүгээр хороолол биш хогны асуудал их хүндрэлтэй. Мөн 9 давхарын хогны асуудлыг шийдэхгүй бол болохгүй, хоолойгоор хогоо хаяаад нөгөөх нь гацаад  доороос нь хог нь бужигнаад, үнэр танар гараад байх нь хэр зохистой юм бол. Хоолойгоор хог хаядгийг болиулаад  өөр хувилбарт шилжүүлэх талаар янз янзын асуудал яригдаж байгаа. Мэргэжлийн байгууллагатай хамтарсан байдлаар ажлын хэсэг гарч ажиллаад санал, санаачлага гаргаад шийдэл гарах байх гэсэн хүлээлттэй байгаа, одоогоор.

ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ