БААСАН
2025.09.06
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Амарын талбайн цасыг заавал Хот тохижуулахынхан цэвэрлэх ёстой юм уу
Амарын талбайн цасыг заавал Хот тохижуулахынхан цэвэрлэх ёстой юм уу

     Хот тохижуулах газрын Зам талбайн хэсгийн ажилчид хоёр өдөр дараалан Амарын талбайн цасыг нүдэж өнжлөө. Цэвэрлэсэн цасаа овоолоод дараа нь ачиж зөөж байна. Өглөө эрт жавар тачигнаж байхтай эхэлсэн ажил мягмар гарагийн орой гэхэд арай дууссангүй. Лхагва гарагт ажилчид дахиад л цастай үзэлцсэн. Ер нь ингэхэд Амарын талбайн цасыг заавал Хот тохижуулахын хэдэн ажилчин цэвэрлэх ёстой юм уу. Тэдний ажил үүргийн хуваарь болон аймаг, орон нутгаас гаргасан шийдвэр, тогтоолд Амарын талбайн цас цэвэрлэх үүрэгтэй гэж заасан заалт байна уу, дарга нар аа.

Амарын талбайн яг хойно нь Нутгийн удирдлагын ордон, “Уурхайчин” соёлын ордон дүнхийдэг. Тэнд дарга нар ч суудаг, төрийн албан хаагчид ч ажилладаг.

... Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана... гэдэгчлэн Хот тохижуулахын хэдэн ажилчин хийх ёстой ажлаа л хийж байна. Надад Амарын талбайн цас падлий ч байхгүй гээд албан тасалгааны цонхоороо хараад л суух уу.  Дээрх хоёр байгууллагад конторлож байгаа “эвэртэн, туурайтангууд” Амарын талбайн цас мөсийг цэвэрлэвэл яасан юм бэ. Адаглаад л суудлаасаа нэг хэсэг хугацаанд өндийж агаарт гарч шар усаа тараана. Хамт олонтойгоо инээж хөхөрнө, нийгмийн тустай хөдөлмөрт хувь нэмрээ оруулна. Иргэдийнхээ төлөө аймгийн ИТХ болон түүний Ажлын албаныхан, аймгийн ЗДТГ-ынхан, “Соёл урлагийн цогцолбор”-ынхон Амарын талбайн цасыг цэвэрлэдэг байх ёстой. Тэгээд ч Баян-Өндөр сумын Засаг даргын захирамжид “Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд эргэн тойрны 50 метр газрын цас мөсийг цэвэрлэнэ” гэж байдаг байх аа. Амарын талбайд алхаж яваад халтирч унаад гэмтсэн иргэний хохирлыг дээрх хоёр төрийн байгууллагын дарга нараар нөхөн төлүүлдэг болъё.

Алийн болгон Хот тохижуулахын хэдэн ажилчныг “Цас мөсөө цэвэрлэ. Амарын талбайн цасыг арилга” гэж үүрэгдэх вэ. Суганыхаа булчирхайг цочтол өдөржин цас нүдэж зогссон ажилчин эмэгтэйд аяга халуун чацарга дөхүүлэнгүүтээ хоёр, гурван үг солилоо. "Миний хуваарьт талбай 12 мянган метр газар шүү. Хүмүүс тусалдаггүй юм аа гэхэд цэвэрлэж байгаа газрыг минь тойроод гарчихвал мөн ч их тус болно доо" хэмээсэн. Мань мэтийг 12 мянган метр газрын цас  арилга гэвэл яах бол. Хүний эрх, ажил албан тушаал, би үүгээр явдаггүй энэ тэр гээд явж өгнө дөө. Цаг уурын мэргэжилтнүүдийн судалгаанаас харвал Эрдэнэт хотод жилд дунджаар 25-28 удаа цас ордог аж. Ирэх шинэ оны нэгдүгээр сар ч багагүй хэмжээний цастай байх тухай дуулдана.

Иймд цас орох бүрийд Амарын талбайн цасыг Нутгийн удирдлагын ордныхон, “Соёл урлагийн цогцолбор”-ынхон цэвэрлэдэг байя. Хот тохижуулахын ажилчдад хийх ажил их байна.    

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА