ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар “арьсаа” хамгаалсан мэдэгдэл хийлээ
Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар “арьсаа” хамгаалсан мэдэгдэл хийлээ

Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын иргэдэд үйлчлэх зааланд иргэдийг чирэгдүүлсэн, хүнд суртал ихтэй байгаа талаар цахим орчинд иргэн мэдээлэл оруулсан байна. Иргэд суух сандалгүй, тав тух муутай хагас суугаа байдлаар төрд хандаж байгаа нь хэн бүхэнд сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй лавтай.

Хүүхдийн мөнгө нь хасагдсан эцэг эх, асран хамгаалагчид мэдээлэл авахдаа төрийн хүнд сурталтай олноороо ийм байдлаар нүүр тулж байгаа юу. Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын удирдлага үйлчилгээний заалныхаа үнэн бодит байдлыг зураг авч, баримттай илэрхийлсэн эмэгтэйг хүүхдийн мөнгө нь хасагдсан учир бухимдлаа илэрхийллээ гэж аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр мэдээлэл хийж байна. Энэ нь нэг талаараа иргэний өмнө бөхийх ёстой төр, иргэнээ бөхийлгөсөндөө уучлал гуйх нь байтугай, нэр хүнд, эрх мэдлээрээ далайлгаж “арьсаа” хамгаалсан зүйл ярьж байгаа нь ичгэвтэр харагдсан гэдэгт олон хүн санал нийлэх байх.

Ойрын өдрүүдэд улсын хэмжээнд хүүхдийн мөнгө нь хасагдсан олон гэр бүл бухимдалтай байгаа. Орхон аймагт 38 мянга 29 хүүхэд хүүхдийн мөнгө тэтгэмж авч байснаас 23 хувь нь болох 8769 хүүхэд хасагдсан гэсэн албан тоо байна. Хасагдсан хүүхдийн мэдээллийг дахин судалж үнэлгээ хийж байгаа аж. Тэгвэл хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчиллгээний газар иргэдийг чирэгдүүлж бухимдуулахын оронд урьд өмнөхөөсөө ач холбогдол өгч, онцгой анхаарч ажиллах ёстой байжээ. Мөн хэвлэлийн хурал хийж, иргэн, айл өрх өөрийн мэдээллээ шинэчлэхэд төрийн байгууллагатай яаж хамтарч ажиллах вэ зэрэг олон арга замыг иргэдэд зааж өгөх үүрэг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бий. Иргэдэд үйлчлэх үүрэгтэй төрийн үйлчилгээний энэ байгууллагын удирдлагад иргэдийн төлөө гэсэн сэтгэл дутаад байгаа нь дээрх мэдээлэл харуулж байна.

 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН