ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ц.Баяржаргал: Аймгийн хэмжээнд энэ жил хөрөнгө оруулалтын 133 ажилд тендэр зарлана
Ц.Баяржаргал: Аймгийн хэмжээнд энэ жил хөрөнгө оруулалтын 133 ажилд тендэр зарлана

Аймгийн Засаг даргын шуурхайд Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны дарга, аймгийн Ерөнхий архитектор Ц.Баяржаргал мэдээлэл хийлээ. Тэрбээр. “Аймгийн хэмжээнд энэ жил 133 хөрөнгө оруулалтын ажил хийнэ. Нэг үгээр бол 133 хөрөнгө оруулалтын ажилд тендэр зарлана гэсэн үг. Манайхаас зураг төсөв нь бэлэн болсон ажлууддаа тендэр зарлуулахаар аймгийн Орон нутгийн өмчийн газарт хүргүүлж байгаа. Аймгийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу эхний нэлээн хэдэн ажилд тендэр нь зарлагдаад заримынх нь шалгаруулалт болоод ажил эхэлсэн гэж ойлгож байгаа.

Зарим цөөн тооны ажилд оролцогч байхгүйгээс шалтгаалан дахин зарлах ажил мэр сэр гарч байгаа. Орон нутгийн Өмчийн газрын Худалдан авах ажиллагааныхан тендэрээ зарлаад, шалгаруулаад гэрээ байгуулах тэр цагаас манай байгууллагын хувьд хяналтаа тавьж эхэлсэн. Хүн хүчний дутагдал бол бий. Мэргэжилтэй сайн боловсон хүчин цалин голоод ирэхгүй байна. Томоохон компани, Эрдэнэт үйлдвэр цалингаар зодоод тэднийг авчих юм. Түүнээс биш бид бүхий л боломжоороо ажлуудад хяналт тавьж байна. Яг өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд худалдан авах ажиллагаанаас тендэр зарлаад шалгарсан 43 ажилд гэрээ байгуулсан. Нийт 92 ажлын зураг төсөв хийгдээд байгаа. Энэ жилийн хувьд онцлогтой. Улсын төсвийн хөрөнгө орууулалтаар хийх ажил байхгүй. Баян-Өндөр сумын ОНХС-аас хөрөнгө орууулалттай 16, Жаргалантын 7 ажилд гэрээ байгуулсан. Баян-Өндөр сумын ОНХС-ийн хөрөнгө оруулалттай 29, Жаргалантын 12 ажилд зураг, төсөл хийж байна. Дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар  аймгийн хэмжээнд 66 ажилд тендэр зарлагдаж, гэрээ байгуулсан. Энэ нь нийт ажлын 49.6 хувь нь болж байна” гэлээ.

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН