Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Жаргалант суманд бэлчээрийн хоёр худаг шинээр гаргаж байна

Жаргалант суманд бэлчээрийн хоёр худаг шинээр гаргаж байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Жаргалант сумын Жаргалантын ам,  Хөндлөн намаг гэсэн хоёр байршилд худаг гаргах ажил хийгдэж байна. Ингэснээр 26  өрхийн 5420 толгой мал усаар хангагдах боломжтой болж байгаа юм. Ажлын гүйцэтгэгчээр “БИММ”  ХХК ажиллаж байгаа бөгөөд ажил 30 хувьтай үргэлжилж байна.
      Аймгийн хэмжээнд нийт 241 худаг,  уст цэг байдаг. Үүний 144 нь инженерийн хийцтэй худаг уст цэг бол, 97 нь  энгийн хийцтэй худаг уст цэг байна. Бэлчээрийн зориулалттай  худаг 74 буюу усан хангамж 87.0 хувьтай байгаа юм. 
     Мөн энэ онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Жаргалант суманд стандартын шаардлага хангасан 500 тн багтаамжтай зоорийг барьж ашиглалтад оруулах ажил 55 хувьтай үргэлжилж байна. Түүнчлэн төмс, хүнсний ногооны талбайг хашаажуулах ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэж байна. Ингэснээр  43 иргэний 48 га талбайг хашиж хамгаалах боломжтой болох юм. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card