Үндсэн агуулга руу шилжих
Ням 2026.10.18 Үүлэрхэг Орхон -12° / -2° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ГЭСЭН СЭТГЭЛ ДУТААД БАЙНА УУ

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ГЭСЭН СЭТГЭЛ ДУТААД БАЙНА УУ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Сургууль, цэцэрлэг, хүүхдийн байгууллагын ойролцоох зам талбайн гэрэлтүүлгийг сайжруулах үүргийг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт иргэдийн мэдээллийн дагуу аймгийн удирдлагаас өгсөн. Үүний дагуу ЕБС-ийн 4 сургууль, 12 цэцэрлэгт нийтдээ 23 гэрэлтүүлэг нэмж байршуулжээ. Сургууль, цэцэрлэгийн захиргаа өөрсдийн хүчээр дээрх камер нэмэх ажлыг хийсэн байна. Харин аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас камержуулалтын материалын 1,6 тэрбум төгрөгийн зардлын саналыг нэгж байгууллагуудаас авч, 2024 оны төсөвт тусгуулах саналаа Нийгмийн бодлогын хэлтэст хүргүүлсэн байна.

Хүүхдийн байгууллагын орчмын гэрэлтүүлгийг харанхуйд яагаад асаахгүй байгаа талаар боловсролын байгууллагынханаас асуухад, “цахилгааны төлбөр өндөр гардаг” гэсэн хариулт өгч байсан. Уг нь хүүхдийг аюулгүй орчноор явуулж байхын тулд сургууль орчмын гэрэлтүүлгийн цахилгааны төлбөрийг төлж дийлэхгүй болтолоо эдийн засгийн чадавх нь муудсан аймаг бол Орхон аймаг биш. Боловсролын байгууллагыг удирдаж байгаа хүмүүст хүүхдийн төлөө гэсэн сэтгэл дутагдаж байна уу, эсвэл аймгийн боловсролын байгууллагын удирдлагын хандлага, сэтгэлгээ хоцрогдоод байна уу. Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөний сүүлийн хоёр 7 хоногийн мэдээллээс харахад, Жаргалант сумын сургуулийн дотуур байрны халаалтын хэрэгсэл шатсан, гэрэлтүүлгийн бүрэн бус байдал зэрэг нь боловсролын салбарын хариуцлагагүй байдлын жишээнүүд болоод байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
1
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл
Даахаа
Тогны мөнгө Хүүхэд эрсдэлд орохоос үнэ цэнэтэй бололтой.Хүүхдийн төлөө сэтгэл огт байхгүй мэт санагдлаа
Даахаа
Тогны мөнгө Хүүхэд эрсдэлд орохоос үнэ цэнэтэй бололтой.Хүүхдийн төлөө сэтгэл огт байхгүй мэт санагдлаа
Далайжаргал
Тогны мөнгө Хүүхэд эрсдэлд орохоос үнэ цэнэтэй бололтой.Хүүхдийн төлөө сэтгэл огт байхгүй мэт санагдлаа
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card