Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.01 EUR 4031.31 CNY 537.38 RUB 42.99 KRW 2.68
Шуурхай
SI card
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРНЫ ТҮРЭЭСИЙН ОРЛОГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРНЫ ТҮРЭЭСИЙН ОРЛОГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Орхон аймгийн Орон нутгийн өмчийн байрны түрээсийн орлогын 2023 оны төлөвлөгөөний биелэлтийг аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцлээ. Орон нутгийн өмчийн түрээсийн орлогыг шууд болон дам түрээсийн хэлбэрээр бүрдүүлдэг. Шууд түрээсийн орлогоор 15 төсвийн байгууллага сард 21.7 сая, жилд 260.6 сая төгрөг, нэг ТББ сард 864 мянган төгрөг, жилд 10,3 сая төгрөг төлдөг. Мөн таван ААН байгууллага сард 1.820.000 төгрөг, жилд 21.9 сая төгрөгөөр, “Баян-Өндөр хотхон”-ы орон сууцны 45 айл өрхийн түрээсийн төлбөр сард 7.5 сая, жилд 91.1 сая төгрөгийн түрээс төлж байна.

Орон нутгийн өмчийн байрны түрээсийн орлого сард 32 сая, жилд 384 сая төгрөгийн түрээсийн орлогын төлөвлөгөө батлагдсан. Энэ жил Мэргэжлийн хяналтын газар татан буугдсантай холбоотой төлөвлөгөөт орлогоос 49.7 сая төгрөгийг хасагджээ. Тухайн байрыг байгууллагуудад түрээсэлсэн. Мөн Худалдаа Аж үйлдвэрийн танхимын түрээсэлж байсан байрыг буцаан авч, Барилга Захиалагчийн албанд шилжүүлсэн. Үүний зэрэгцээ төсөвт байгууллагуудын түрээсийн орлогод 56.6 сая төгрөгийн өөрчлөлт ороод байгаа.

Аймгийн ИТХ-аас орон нутгийн өмчийн түрээсийн м.кв-ын үнийг тогтоодог. Ирэх оны түрээсийн төлөвлөгөөг батлахын тулд аймгийн ИТХ-аас хамгийн сүүлд буюу 2023 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор төсөвт байгууллагуудын түрээсийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс, аж ахуйн нэгжүүдийн түрээсийг тухайн батлагдсан өдрөөс эхлэн тооцохоор тогтсон байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card