ЛХАГВА
2025.10.23
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ

Банкийн Мягмарсүрэнд үнэхээр сэтгэл гутарлаа. Хувийн эрх ашгаа хойш нь тавьж, нам, энэ том бүтцийн ар дахь дэмжигчид, гишүүдээ бодоод яагаад буулт хийх ёс суртахуун түүнд байсангүй вэ. Түүнд намынхаа буянаар аймгийн нэгдүгээр хүн байсан дөрвөн жил бий. Ардчилсан намын нуруулаг туруулаг, боловсрол сайтай шижигнэсэн залуу төлөөлөгчдийнхөө дунд тэр буурь заах ёстой байсан. Анхдугаар хуралдаан дээр Б.Мягмарсүрэнгийн хэлсэн үг даацтай, жинтэй байсан. Сөрөг хүчнээр мөлхөж ядарсан АН-д түүн шиг улстөрч тун хэрэгтэй. Тэгсэн даргын санал хураалтад оролцохгүй гээд намаа хаяад, нэг суудлаар онгойтол үлдээгээд явчих юм. Яг л "Гарын таван хуруу" киноны Шагдар шиг хаалгаа зад өшиглөчихлөө. Тэр улс төрийн карьeриа ингээд дуусгачих шиг.

Ардын нам яаж ч тасарч байсан сүүлээ залгаад толгой нь цогнойх могой шиг  анхдугаар хуралдаанд Хурлын даргын суудлаа авч чадлаа. Д.Мөнхбат мэдрэмжтэй улстөрч, сийрэг толгойтой хүн. Өмнөх жилүүд шиг азаргалдаг цаг үе биш гэдгийг хашир "хандгай" сайн мэднэ. Б.Мягмарсүрэнг Хурлын даргад намын бүлэг нэрийг нь дэвшүүлээгүй ч тэр ханцуйн дотроо гараа чанга атгаад, хувийнхаа амбицыг хойш тавьсан бол жинхэнэ улс төрд чивчирсэн эр хар сур  болох байлаа. Олон нийт түүнийг ийм өнцгөөр дүгнэж байгаа. Харин залуу төлөөлөгчдөд ёс зүйн том сургамж боллоо, Б.Мягмарсүрэнгийн энэ удаагийн үйлдэл.

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ