БОЭТ-ИЙН БАРУУН ТАЛЫН ЗАМЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Үйлчилгээний төвийн баруун талын авто зам, зогсоолд их засвар хийж, асфальт бетонон хучилт шинээр хийж, хөдөлгөөнийг нээлээ.
“Эрдэнэт” сувиллын хойд талын авто замаас ДГТ 3-3-р байр хүртэлх авто зам, зогсоолд их засварын ажил үргэлжилж байна. Тус хэсэгт явган хүний зам, боржин чулуун хашлага шинээр суурилуулсан. Зогсоолын тэмдэг, тэмдэглээг хийсний дараа хөдөлгөөнийг нээнэ. БОЭТ-ийн баруун талын болон автозамд их засвар шинэчлэлт хийх ажил үргэлжилж байна. Нийт 1,16 км авто зам болон авто зогсоолыг бүтэн асфальтбетоноор хучилт хийсэн.
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.