Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.01 EUR 4031.31 CNY 537.38 RUB 42.99 KRW 2.68
Шуурхай
SI card
Камержуулах шаардлагатай цэгүүдийн судалгааг гаргав

Камержуулах шаардлагатай цэгүүдийн судалгааг гаргав

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Өнгөрсөн долоо хоногийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөр  аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал хотын хэмжээнд цаашдаа хийгдэх камержуулалтын асуудалд онцгой анхаарах, тооцоо судалгааг гаргаж танилцуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон. 

   Аймгийн Цагдаагийн газар болон Мэдээлэл шуурхай удирдлагын төв хамтран аймгийн хэмжээнд камержуулалт хийх шаардлагатай 23 багийн нутаг дэвсгэрийн 279 цэгийн судалгааг гаргажээ.   Мөн цаашид камержуулалт хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж, шилэн кабелийн худаг сувагчлал, шонгийн болон цахилгаан хангамжийн хүрэлцээ зэргийг судалж байгаа аж.     Судалгааны ажил дууссаны дараа ЭБЦТС, Эрдэнэт-Ус ДТС, МХС компаниудаас техникийн нөхцөл гаргуулан зураг төсвийг хийлгэх ажээ.   

Энэ онд  орон нутгийн төсвийн 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийтийн эзэмшлийн талбай болон сургууль, цэцэрлэгийн орчныг камержуулсан.  Тодруулбал, сургууль, цэцэрлэгийн гадна болон дотор орчинд 348 камер суурилуулж, камерийн хяналтын системийг сайжруулсан. Мөн  гэр хорооллын болон хотын төвийн 22 багт шинээр 362 камер суурилуулсан. Ингэснээр хотын хэмжээнд 1372 камертай ажиллаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж байна. 
Ирэх жилүүдэд 279 цэгийг камержуулбал Орхон аймаг иргэдийнхээ  амьдрах, ая тухтай орчныг бүрдүүлсэн, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлсэн аюулгүй хот болно гэж үзэж буй юм. 

Мэдээллийн төв 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card