Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.01 EUR 4031.31 CNY 537.38 RUB 42.99 KRW 2.68
Шуурхай
SI card
ДАРГА НАРЫН ГАР УТСЫГ ХУРААНА

ДАРГА НАРЫН ГАР УТСЫГ ХУРААНА

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр гар утсаа маажиж, юу ч сонсохгүй хий дэмий өнгөрөөдөг байгууллага, хэлтсийн дарга нарын утсыг шуурхай зөвлөгөөний үеэр хураахаас өөр аргагүй байгаагаа Засаг дарга Б.Зоригтбаяр ярьлаа. Арван жилийн сургуулийн сурагчдын утсыг хичээл дээр нь хурааж авдаг энэ үйлдэл манай хэдэн дарга нарт давтагдах бололтой. Орхон “аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн явуулах дэг”-т зааснаар хэлтэс, агентлагийн удирдлагууд мэдээлэл хийхийн зэрэгцээ хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж, хотын амьдралыг атгалцаж яваагийн хувьд нэг цагийн турш завгүй байхаар зохицуулсан. Гэтэл одоогийн дарга нар хүүхдээсээ дор гар утсаар зугаагаа гаргаж суугаа нь харамсалтай. Шуурхай зөвлөгөөний сүүлийн хоёр сард яаралтай шийдвэрлэх асуудлаар 4-5 ажлын хэсэг байгуулсан ч хоёроос бусад нь дээрх хугацаанд хуралдаагүй байна. Иймд эрхэм дарга нарыг хариуцлагад сургахын тулд шуурхай зөвлөгөөн явуулах дэгийн зарим нэг заалтад өөрчлөлт оруулах болсоноо Б.Зоригтбаяр ярьж байна. Орхон аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөр өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт хотод тулгамдсан ямар асуудал үүссэнийг хэрхэн шийдвэрлэж, иргэдийн хохирлыг арилгахад яаж ажилласан талаар ярих ёстой. Харин өнөөгийн шуурхай зөвлөгөөн байгууллагын удирдлагууд ажлын тайлангаа бусдыг залхтал ярьж, мэдээлэл сурталчилгааны зардлаа шууд хэмнэдэг газар болгоод удаж байгаа. Засгийн газрын 5 Ш Хөтөлбөрийн шинэ заалт болох “Шилэн мэдээлэл”-ийг төрийн байгууллагууд үр дүнтэй зохион байгуулах, төрийн албан хаагчдын ажлын цагийг хянах Э Офисс программаар шинэ оны эхнээс бүртгэж эхэлнэ. Тус програмаар тухайн байгууллагын удирдлагын ажлын цаг ашиглалт, асуудлыг шийдвэрлэсэн хугацаа зэргийг бүрэн хянах боломжтой болох юм байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card