ДАВАА
2025.09.02
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Орхон аймагт хавдрын тохиолдол өндөр байна
Орхон аймагт хавдрын тохиолдол өндөр байна

БОЭТ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал М.Алтанбектэй хавдрын өвчлөлийг бууруулахад хийж буй ажлын талаар мэдээлэл авлаа.

-Аймгийн хэмжээнд хавдрын тохиолдол өмнөх онтой харьцуулахад ямар түвшинд байгаа вэ?

-Манай аймаг бусад аймгуудтай харьцуулахад хавдрын тохиолдол өндөр байна. Өнөөдөр Орхон аймагт 1500 орчим хавдартай иргэн байна. Хавдрын өвчлөлөөс элэг, ходоод, уушги,  хөх, улаан хоолойн хавдрын тохиолдол өндөр үзүүлэлттэй. Элэг, ходоод,  хөхний хавдар жил бүр өндөр хэвээр байдаг. Хавдрын өвчлөл насны хувьд янз бүр, хөхний хавдрын хувьд сүүлийн үед залуужсан. Эрүүл мэндийн сайдын зүгээс иргэд орон нутагтаа хавдрын тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэхээр олон ажил хийж байгаа. Өнгөрсөн оны сүүлээр манай аймагт Эрүүл мэндийн сайд ирж ажиллаад, Хавдрын төвийг байгуулахаар гэрээ байгуулсан. Тус төвийг байгуулсанаар иргэдийн Улаанбаатар руу явах урсгалыг сааруулж, орон нутагтаа тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх юм. Мөн Эрүүл мэндийн сайдын удирдлаганд Хавдрын эсрэг үндэсний баг байгуулсан.

-Үндэсний баг Орхон аймагт хавдрын өвчлөлийг бууруулахад томоохон өөрчлөлт хийх үү. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өгнө үү ?

-Өнгөрсөн оны сүүлээр Үндэсний баг манай аймагт ажиллаж, элэгний хавдар тайрах мэс заслыг манай эмч нартай хамтарч хийсэн. Хорт хавдартай таван өвчтөний элэгний хавдрыг тайрсан, өвчтөнүүдийн биеийн байдал сайн, эмнэлгээс гарсан. Энэ  ажиллагааг өргөжүүлж, эмч нараа ХӨСҮТ-д явуулж бэлтгэнэ. Эмч нарыг зургаан сарын мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулж, хавдрын эмч нар баг болж хавдар тайрах мэс заслыг орон нутагтаа хийж эхэлнэ. Үүнд элэг, ходоод тайрах мэс ажилбар багтана. Мөн эмэгтэйчүүдийн эмч нарыг бэлдэж хөхний хавдар, умайн хүзүүний хавдрыг орон нутагт эмчлэх боломжийг хангахаар ажиллаж байна.

Аймаг 2020 оноос орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хавдрын химийн, бай эмчилгээ хийхийг эхлүүлж, 2023-2024 онд бүрэн хүчин чадлаар ажиллаж байна. Улмаар өнгөрсөн онд 416 удаагийн химийн эмчилгээ, 160 удаагийн бай эмчилгээ хийсэн.

Орхон аймагт Хавдрын төв байгуулахад тоног төхөөрөмж шаардлагатай байгаа. Хавдрын эсийн шинжилгээг удаан хугацаанд биш түргэн хугацаанд хариуг нь гаргах тоног төхөөрөмж нэн тэргүүнд шаардлагатай. Тоног төхөөрөмжийн хангалтад Эрүүл мэндийн яамнаас 800 сая төгрөг шийдвэрлэсэн. Хавдрын төвийн засварын ажилд орон нутгийн төсвөөс 350 орчим сая төгрөг батласан. Бид хүний нөөц, зохион байгуулалтаа зөв шийдэл гаргаж ажиллавал иргэд хавдрын тусламж үйлчилгээг орон нутагтаа авах боломжтой бүрдэнэ. Мөн хавдрын туяа эмчилгээ болон орон нутагт хийдэггүй бусад бүх эмчилгээг хийх юм.

-Хавдрын өвчлөлийн статистик жилд нэмэгдэж байгаа нь манай аймагт Хавдрын төв байгуулах хэмжээнд хүрсэн гэж үзэж байна уу?

-Хавдрын тохиолдол жилд 300 орчим хүн шинээр нэмэгдэж, тоон үзүүлэлт тогтвортой гардаггүй. Жишээ нь 2020 онд 239 хүн шинээр оношлуулж байсан бол 2021, 2022 онд 208 хүн, 2023 онд 197 хүн гэх мэт 200-300-гийн хороонд хэлбэлзсэн байдаг. Жилд хавдрын өвчлөлөөр 120-160 иргэн нас барж байна. Бид ХӨСҮТ-тэй хамтарч судалгаа хийхэд, манай аймгаас элэгний хавдрын тохиолдол өндөр бүртгэгдсэн. Хоёрдугаарт, хөхний хавдартай иргэн олон байна.

-Иргэд оношилгоо шинжилгээнд хамрагдахгүй удаан явах нь хавдрыг хожуу шатанд хүртэл нь хүндрүүлэх гол нөхцөл болж байна уу?

-Хавдар үүсэх шалтгаан олон янз. Уламжлалт, хүнсний аюулгүй байдал, амьдралын буруу хэв маяг, архи, тамхины хэрэглээ, вирусын халдварууд нөлөөлж байна. Элэгний хавдар үүсэх гол шалтгаан нь элэгний В, С вирус, делта вирус нөлөөлж байна.

-Иргэд хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд эмнэлгийн ямар тусламж үйлчилгээнд хамрагдах ёстой вэ?

-Урьдчилан сэргийлэхийн тулд эрт илрүүлэгт зайлшгүй хамрагдах ёстой. Мэдрэгдэх зовиургүй үед нь хавдрыг илрүүлж чадвал хагалгааны үр дүн сайн байна. Иргэд жилд нэг удаа ходоодоо дурандуулж, эхо, рентген зургийн үйлчилгээнд хамрагдаж байвал хавдраас урьдчилан сэргийлж чадна.

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА