НЯМ
2025.09.15
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.МӨНХБАТ: ОЛОН ЗҮЙЛД САМГАРДАЛГҮЙ ГААЗЫН ХАЛААГУУР ДЭЭР ТОГТМООР БАЙНА
Д.МӨНХБАТ: ОЛОН ЗҮЙЛД САМГАРДАЛГҮЙ ГААЗЫН ХАЛААГУУР ДЭЭР ТОГТМООР БАЙНА

Даян дэлхийн байгаль орчны сан ОУБ-ын 6,9 сая ам.долларын санхүүжилтээр Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод 2026 оноос эхлэн таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Монголын хүртээмжтэй хотууд” төслийн баримт бичиг боловсруулах багийнхан Орхон аймагт ажиллав. Төслийн багийн зүгээс Орхон аймаг энэ төслийг хэрхэн боловсруулахаас санхүүжилтийн хэмжээ тодорхойлогдохыг зөвлөсөн. Энэ үеэр илэрхийлсэн аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбатын байр суурийг хүргэж байна.

 -Би  ИТХ-ын даргаар тав дахь жилдээ ажиллаж байна. Төслийн санхүүжилт нэмэх тал дээр хурлын даргын хувьд бүх зүйлийг бусдаар даалгахыг хүсэхгүй байна. Ялангуяа санхүүжилтийн систем дээр өөрсдөө үүрэг хариуцлагаа хүлээе. Энэ төслөөс олон хүн үр ашгийг нь хүртээсэй, нөгөө талаас олон зүйл рүү самгардмааргүй байна. Нэг асуудлаа бариад үр дүнг нь харах нь чухал. Эрдэнэт одоохондоо Улаанбаатар шиг болчихоогүй байна. Манай гэр хороололд яндангаар утаа гаргаж байгаа 15 мянга орчим айл өрх байна. Бидний төсөл хөтөлбөрийн үр дүн иргэдэд харагдах ёстой. Иймд манай аймаг энэ төсөл дээр олон юманд самгардалгүйгээр гаазын халаагуур дээр тогтоход төслийн санхүүжилт хэдээс хэдийн хооронд ноогдох вэ. Орон нутаг даалгаад байх биш тодорхой хэмжээний санхүүжилтээ гаргана. Бид хог хаягдлын систем, хүнсний аюулгүй байдал зэргээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаа ч олон тийш самгардмааргүй байна. Эрдэнэт шийдлээ олж чадахгүй удаж байна. Жишээ нь утаа, байгаль орчны бохирдлыг буруулах асуудлууд байна. Бусад орон нутгаас түрүүлээд “Хабрид Хаус” компанитай хамтраад гэр хорооллын захад 37 айлын хабрид технологитой амины орон сууцны бүтээн байгуулалт эхлүүлсэн. Энэ төсөл нь иргэдэд гал түлэхгүй, утаа гаргахгүй амины орон сууц гэдгийг ойлгуулах нь бидний зорилго юм. Төр үүргээ хүлээж инженерийн шугам сүлжээнд санхүүжилт гаргасан. Иргэд шахмал түлш, утаагүй зууханд 100 хувь итгэлтэй байхаа больж. Бидний нэг алдаа уламжлалт байдлаар гэр хороолол гэхэд дөрвөн хана босгоод байшин бариад суудаг, дулаалгаа мартсан байдаг. Дулаан алдагдалгүй байх ёстой. Хурлын даргын хувьд 2026 оноос хэрэгжиж эхлэх энэ санал дээр төлөөлөгч нартайгаа  хамтарч ажиллаад төсөв батлуулж болно. 

 

-Нэг чиглэлээ түлхүү анхаараад бусад асуудлаа дагавар байдлаар үлгэр жишээ болгохоор төлөвлөж болно. Эрдэнэт хот бусад хотод байхгүй давуу талууд байгаа. Газрын гүний дулааны ажлыг эхлүүлсэн, дэд бүтцээ гэр хороолол руу татаж оруулчихаад айлууд цаашаа салаалахгүй байгаа. Яаж цааш нь гүйцэт салаалах вэ. Түрүүлээд дулаанаа татаад авчихсан айл өрхөд өртгийг нь хуваахад өндөр зардал гардаг сул талтай.

-Эрчим хүчний хэмнэлтээс илүү яаж утаа гаргуулахгүй, гал түлүүлэхгүй байх вэ гэдгийг бодож байна. Эрдэнэт хот анх 40 мянган хүн амтай гэр хороолол, хотын төлөвлөлтэй байгуулагдсан. Одоо 110 мянган хүн амтай 50 орчим хувь нь гэр хороололд амьдардаг. Бидний үүрэг эрчим хүчээ гэр хорооллын иргэдэд найдвартай чадлын дутагдалгүй хүргэх. Тиймээс 35 квт-ын шон барих ажлыг эхлүүлж орон нутгийн төсвөөс 40 орчим тэрбум төгрөг тусгаж, айл өрхүүдэд чанартай эрчим хүч өгнө. Үр дүнд нь гал түлэхгүй, цахилгаанаар халаалтаа шийддэг болгох зорилго тавьсан.

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА