Үндсэн агуулга руу шилжих
Даваа 2026.10.19 Бага зэргийн цас Орхон -12° / -5° USD 3596.40 EUR 4023.83▼ CNY 538.22▲ RUB 43.32▲ KRW 2.70
Шуурхай
SI card
СЭТГЭЛ ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ӨРӨӨ БАЙГУУЛНА

СЭТГЭЛ ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ӨРӨӨ БАЙГУУЛНА

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Өнөөдрийн нийгмийн цахимжилт, бухимдал, стресс, иргэдийн амьжиргааны доройтол, ядуурал зэрэг сөрөг хүчин зүйлсийн нөлөөгөөр хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хурц хэвээр байгааг мэргэжилтнүүд ярьж байна. Иймд иргэдэд нийгэм сэтгэл зүйн дэмжлэг ус агаар мэт хэрэгтэй байгаа юм.

МУЗН, Японы Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран орон нутагт нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажлуудыг хийж эхлээд байна. Үүний нэг нь сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх өрөөг аймгуудын Улаан загалмайн хорооны байранд байгуулж байна. Энэ өрөө нь сэтгэл зүйчийн өрөө биш, тусгайлан бэлтгэсэн сургагч багш нар ажиллаж, иргэдэд сэтгэл зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэх зориулалттай.

Хоорондоо үл ойлголцох нэг гэр бүлийн гишүүд, аав ээжтэйгээ таарч тохирохгүй өсвөр үеийнхэн, сэтгэл гутралд орсон бүх насныханд ганцаар байх үе гарахад очих газаргүй байдаг. Ийм бэрхшээл таарахад сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх өрөөнд ирж, туслалцаа авах боломжтой юм байна.

Мөн хөдөө орон нутгаас төв газар шилжин ирээд ажил олдохгүй байх, орчны ялгаа, бусдын гадуурхал зэргээс болж сэтгэл зүйн бэрхшээлд орсон иргэдэд туслах зорилгоор МУЗН НҮБ-тай хамтран дөрвөн аймагт дараахь төслийг хэрэгжүүлж байгаа. Уг төсөл нь шилжин ирэгсэдийг мэргэжил эзэмшүүлэх сургалтад хамруулах, ажил амьдралд нь гарц зааж өгөх зэргээр бодит тусламж үзүүлэх юм байна. Одоогоор Орхон аймаг шилжин ирэгсэдэд тусламж үзүүлэх төсөлд хамрагдаагүй. Харин Орхон аймгийн Улаан загалмайн хороо дээрх төсөлд орох бэлтгэлээ хийсэн байна.

Орхон аймгийн Улаан загалмайн хороо сайн дурын долоон зөвлөл ажиллуулж, эдгээр зөвлөлөөрөө дамжуулан нийгмийн бүх давхаргын хүмүүст хүрч, тусламж дэмжлэгт хамруулдаг. МУЗН-ийн газрын дарга Б.Гантулга энэ үеэр Орхон аймгийн Улаан загалмайн хороо анхны тусламжийн үйлчилгээний чиглэлээр улсад тэргүүлдэгийг онцоллоо.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card