ПҮРЭВ
2025.11.07
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА

Зэст багийн Ажлын албаны байранд УИХ-ын Тамгын газраас Хууль тогтоомж сурталчлах төвийг байгуулж, аймгийн ИТХ-тай хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурцгаалаа. УИХ-аас яагаад орон нутагт хууль сурталчлах төвийг байгуулж байна вэ гэхээр, иргэдээс парламентын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, батлагдсан хуулийн талаар мэдээлэл авах ажил дутмаг байгаад үндэслэсэн аж. Үүнээс гадна иргэд хууль батлах эхний хэлэлцүүлгийн үеэс эхлэн санал бодлоо энэ төвөөр дамжуулан УИХ-д хүргэх боломжтой гэж байна. Орхон аймаг Хойд бүсийн төвийн нэг төлөөллийн хувьд УИХ-д 8 гишүүн сонгосон ч ганц нь ч ажиллахгүй байгааг иргэд шүүмжилдэг. Учир нь хамгийн олон сонгогчтой Хөвсгөл аймаг руу Хойд бүсийн УИХ-ын гишүүд хуйларцгааж байгаа. Гишүүд нь тойргоо хаясан өнөөгийн 126 гишүүнтэй УИХ-ын үйл ажиллагааны цоорхойг нөхөх зорилгоор аймгуудад Хууль тогтоомж сурталчлах төвийг байгуулсан гэх талтай. Баянхонгор, Увс, Говьсүмбэр, Дархан-Уул, Өвөрхангай зэрэг аймагт дээрх төвийг байгуулж, Орхон аймагт зургаа дахь төвийг нээлээ. “Энэ төвд “Өсвөрийн парламент”-чид Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ын үйл ажиллагаатай танилцах, суралцах үүд хаалга нээгдлээ” гэж албаны хүмүүс үзэж байна. Орхон аймаг иргэдэд хуулийн зөвлөгөө мэдээлэл өгөхөд зориулж, жил бүр Эрх зүйн хөтөч нарын цалингийн зардалд 78,5 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс шийдэж ирсэнийг онцолсон юм.

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ