Чандманы уулзвараас эхлэн төв замыг тавдугаар сарын 16-наас хаагаад долоо хонож байна. Уг зам 40 хоног хаалттай байх юм. Хот байгуулагдсанаас хойш 50 жилийн хугацаанд инженерийн шугамандаа шинэчлэл хийгээгүй Эрдэнэтчүүд энэ зун, намар төв замаа тойрч явсаар, хүлээцтэйхэн байвал 152 метр дулааны шугамыг хонгилын хэлбэрт оруулж шинэчлэх юм. Харин уг ажилтай хотын төвийн хойд талд буюу Оросын элчингийн замыг шинэчлэх, дөрвөн замын уулзвар болгон засварлах үйл явц зэрэгцэж байна. “Сургуулиуд амарснаас хойш уг замыг нам хааж байж, ажлаа шуурхайлж дуусгах” саналыг гүйцэтгэгч “Жи Пи Экспресс” ХХК-иас тавьлаа. Хотын төв хэсгийг урд, хойд талаар нь хааж, хөдөлгөөн хязгаарласнаар замын ажлыг богино хугацаанд дуусгах нөхцөл үүсч байна. Иймд Хот байгуулалт, барилга захиалагчийн алба, Замын цагдаа зэрэг мэргэжлийн байгууллагууд иргэдэд замын ажлын явцын мэдээлийг хурдан шуурхай өгч, уг мэдээллийн дагуу хүмүүс ажил амьдралаа зохицуулах шаардлага гарч байгаа юм.
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.