МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Элгээ хайрлая” аяныхан 100 гаруй хүнийг вакцинд хамруулжээ
“Элгээ хайрлая” аяныхан 100 гаруй хүнийг вакцинд хамруулжээ
“Элгээ хайрлая-4” өдөрлөгийг “Эрдэнэтийн эрүүл иргэн” ТББ-аас өнгөрсөн амралтын өдөр хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын дунд зохион байгууллаа. Орхон аймагт тохиолдож байгаа хавдрын өвчлөлийн дийлэнх хувийг элэгний хавдар өвчин эзэлж байгаа аж. “Элэгний хавдар өвчнөөр нас барагсадаас 80 орчим хувь нь оношлогдоод сар гаруйханы дотор нас барж байгаа нь тун харамсалтай” гэж “Эрдэнэтийн эрүүл иргэн” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүд ярьж байна. Энэ байгууллагын Удирдах зөвлөлийн даргаар сэтгүүлч Ц.Ариунаа ажилладаг. Байгуулагдсан гурван сарын хугацаанд “Элгээ хайрлая” өдөрлөгийг дөрөв дэх удаагаа зохион байгуулж, 100 гаруй хүнийг В вирусын вакцинд хамруулж, 20 орчим хүний С вирусын эмчилгээг эхлүүлж, эдгээрээс нэг хүн бүрэн эдгэрээд байна. Тэднийг зорин ирсэн хүмүүст “Меди пас” эмнэлгийн элэгний В,С вирус тодорхойлох шинжилгээ, дотор эрхтэний хэт авиан шинжилгээ буюу ЭХО-ны үзлэгийг хямдралтай үнээр хийлгүүлж, амьдралд нь том тус хүргэж байна. Элэгний вирус тодорхойлох шинжилгээгээр вирусгүй гарсан хүмүүст тэр дор нь вакцин хийж үйлчилж байгаа “Меди пас” эмнэлгийнхэний үйлчилгээ, ажилчдын соёл үнэхээр сайхан байлаа. “Эрдэнэтийн эрүүл иргэн” ТББ-ын гүйцэтгэх захирлаар манай аймагт амьдарч байгаа Гавьяат эмч Р.Бадарч ажиллаж, мэргэжлийн үнэтэй зөвлөгөө өгч, бусдын төлөө буянтай ажил эхлүүлжээ. “Элгээ хайрлая” өдөрлөгийг “Меди пас” эмнэлэг, БОЭТ-ийн Хавдрын тасаг, “Эм импекс концерн” дэмжин ажиллаж байна.
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН