ЛХАГВА
2025.05.15
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ГОК-ын Үйлдвэрчний эвлэлд салхи оруулах цаг болжээ
ГОК-ын Үйлдвэрчний эвлэлд салхи оруулах цаг болжээ
    “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн холбоо /ҮЭХ/-ны ээлжит бус IX бага хурал тун удахгүй хуралдана. Энэ том айлын ажилчдын эрх ашгийг хамгаалдаг, тэдний төлөө дуугарах үүрэг бүхий ҮЭХ нь сүүлийн жилүүдэд зогсонги байдалд орчихсон, өрнөж буй үйл явдлын тэргүүн эгнээнд ажилчдынхаа эрх ашгийн төлөө бус араас нь аялдан дагасан маягтай явдаг болсоор удлаа хэмээн үйлдвэрийнхэн их багагүй дүгнэдэг болсоор удаж байна. “Нэг хүн тухайн албан тушаал дээр хэтэрхий удахлаар сүүлдээ түүнээс шавхаад шавхаад юу ч гарахгүй, шим шүүс нь дуусчихдаг учраас манай дарга Н.Батбаатараас одоо бид шинэ зүйл хүлээгээд нэмэргүй болсон. Түүний оронд шинэ залуу, мэргэжлийн боловсон хүчнийг гаргаж ирж уурхайчдын эрх ашгийг хамгаалуулах тал дээр ажиллах цаг болжээ” хэмээн үйлдвэрийн мянга мянган ажилчдын төлөөлөл үзэж байна. Өнөөдрийн байдлаар ГОК-ын ҮЭХ-г Н.Батбаатар гэдэг инженер мэргэжилтэй эрхэм удирдаж байгаа. Бараг 10 шахам жил ҮЭ хэмээх энэ том айлыг удирдсан түүний талаар сүүлийн үед хэвлэл мэдээллээр “Идэж уужээ, машиндаа 10 сая төгрөгийн сэлбэг хэрэгсэл авсан ч анхан шатны баримт нь байхгүй” гэх мэтийн мэдээлэл гарч байсан. Өнгөрсөн хавар тус байгууллагад өрнөсөн ҮЭ-ийн ажил байдлаас харвал сүүлдээ удирдлагууд нь насаараа ширээний ард сууж дарга сэтэр зүүхийн тулд бие биенээ зайлуулдаг, ҮЭ-ээс хөөж туудаг тохиолдол гарч байсан. Ажилчдынхаа шинэ ажил, санаачлагыг судлан дэмжин хэрэгжүүлэхийн оронд ГОК-ын захирлуудын амыг хардаг, тэдний үг захиасаар ажилладаг болсон талаар үйлдвэрийн ажилчид ам уралдан ярьж хэлдэг болж. Энэ бүхэн нь ГОК-ын ҮЭХ-нд зайлшгүй өөрчлөлт шинэчлэлт хийх хэрэгтэй гэдгийг харуулаад байх шиг. Ээлжит бус есдүгээр бага хурлыг ч тус байгууллагын ҮЭХ-ны гишүүдийн шаардлагаар хийж байгаа ажээ. Уг нь ГОК-ын ҮЭХ-ны ээлжит наймдугаар бага хурал 2015 оны зургаадугаар сард хуралдсан гэх ч үүнийг нь шүүхээс хүчин төгөлдөр бус гэсэн шийдвэр гаргасан байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн ҮЭХ-г шинэчлэн сайжруулах хөдөлгөөнөөс уриалга гарган, таван асуудлаар 2000 гаруй хүний гарын үсэг цуглуулж ээлжит бус хурлыг хийхийг шаардсан аж. Нөгөөтэйгүүр ҮЭХ-ны дарга Н.Батбаатарын “Ажилчдын цалинг 2500 ам.долларт хүргэнэ” гэсэн мөрийн хөтөлбөрийн амлалт биелээгүй нь ээлжит бус хурлыг хуралдуулах шалтгаан болжээ. Тус холбооны дарга Н.Батбаатар сүүлийн үед ажилчдынхаа төлөө ажиллахын оронд улстөржиж, тэр бүү хэл энэ хавар Булган аймгийн ХҮН намын даргаар ажилласан сураг ажиг байдаг. Энэ үеэрээ гишүүдийнхээ татварын мөнгөний багагүй хэсгийг ХҮН намын их, бага хуралд дур мэдэн зарцуулсан гэж гишүүд нь үздэг байна. Түүнээс гадна Монголын ҮЭХ-ноос үйлдвэрийн ҮЭ-д өгсөн хоёр өрөө байрыг хувьдаа завшсан, ҮЭ-ийн гишүүдийн эв нэгдлийг хангаж ажиллаж чадаагүй үүргээ муу биелүүлсэн, ҮЭ-ийн тэмцэх чадварыг сулруулж ҮЭ-ийг хувийн байгууллага мэт болгосон хэмээн холбооны гишүүд үзэж ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж удирдлагаа өөрчлөхөөр ажиллаж байгаа гэнэ. Энэ мэт шалтгааны улмаас ҮЭХ-ны гишүүд нь ээлжит бус хурлаа хийж тогоон дотроо болж бүтэхгүй зүйлээ ярьж хэлцэхээр шийдсэн ч Н.Батбаатар дарга, түүний дэргэдэх Даргын зөвлөлийн хурлын шийдвэрээр Ээлжит бус бага хурлын төлөөлөгчдийг сонгохдоо 40 хүнээс 1 төлөөлөгч сонгодог уламжлалыг баримталж байгаа нэртэй ч зарим тохиолдолд өөрсдийнхөө талыг баримтлагчдыг цуглуулж байгаад нь гишүүд нь шүүмжлэлтэй хандаж байгаа аж. Н.Батбаатарын дэргэд 5 хүнтэй ийм зөвлөл ажилладаг. Энэ зөвлөл МҮЭ-ийн зүгээс үйлдвэрийн ҮЭХ-нд өгсөн Улаанбаатарын 2 өрөө байрыг дарга Н.Батбаатарт хувьчлах шийдвэр гаргаснаар тэрбээр Улаанбаатарт хоёр өрөө байртай болсон гэнэ. Даргын зөвлөлийн таван хүний шийдвэр, шүүхэд хандаад байгаа ажилчдын гомдол нэгийг хэлэхийн зэрэгцээ сүүлийн үед гарч буй нэг мэдээлэл сонирхол татаж байна. “ГОК-ын ҮЭХ-ны дарга Н.Батбаатар, холбооны нягтлан Ш.Галиндэв хоёрт ҮЭХ-ны 2010-2015 оны санхүүд нь цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж улмаар эрүүгийн хэрэг үүсгэсэн гэнэ” хэмээх яриа өвсөнд ассан түймэр шиг дэгдэж байна. Зарим нэг албан бус мэдээллээс харвал Н.Батбаатар нар санхүүгийн анхан шатны баримтуудаа ил гаргаж өгөөгүй нуун дарагдуулсан учраас цагдаагийн зүгээс ийм арга хэмжээ авсан гэх яриа ч байна. Эрдэнэт үйлдвэр өнөөдөр 7000 гаруй ажилтантай. Тэд бүгд сарынхаа цалин дээр үндсэн цалингаасаа 1 хувийн шимтгэлийг ҮЭХ-ндоо төлнө. Сардаа арай гэж 2.5 сая төгрөг авдаг гээд байгаа Д.Даваасамбуу захирал сар бүр 25000 төгрөг ҮЭХ-ндоо “хандивладаг”. Нийт ажилчдын хувьд аваад үзвэл сард хэдэн зуун сая төгрөг ГОК-ын ҮЭХ-ны дансанд орно. Тус байгууллагын ҮЭХ-ны дүрмээр үндсэн дөрвөн цех болох Баяжуулах фабрик, Хүдрийн ил уурхай, Засвар механикийн завод, Авто тээврийн байгууллагад ҮЭ-ийн салбар хороог байгуулж дарга, нягтлан, нярав гэсэн орон тоогоор ажилладаг. Харин үйлдвэрийн ҮЭХ нь 17 тэргүүлэгчтэй, тэд нь голцуу дарга Н.Батбаатарын “тойрон хүрэээлэгчид” гэнэ. Даргын зөвлөлийн гишүүд нь сардаа 1.5-2.5 сая төгрөгийн цалинтай юм байх. Дарга Н.Батбаатар өөрөө 3.5 сая төгрөг авдаг гэж дуулдлаа. Энэ тухай мэдээллийг холбогдох байгууллагаас хүссэн ч “Байгууллагын дотоод нууц” гэдэг хариулт өгч байх юм. Энэ мэт үнэн худал нь мэдэгдэхгүй, мэдээлэл нь хаалттай, нууцлагдмал “Вант улс” болсон үйлдвэрийн ҮЭХ-ны ээлжит бус есдүгээр бага хурал удирдлагаа өөрчлөх, шинэ салхи, амт үнэр оруулах зорилгоор тодорхой өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа аж. “Дассан газрын даавуу зөөлөн үү”, улстөрч, инженер мэргэжилтэй, ҮЭ-ийн “мэргэжлийн хүн биш” гэгдээд байгаа Н.Батбаатар дарга эрх мэдэл, сандал ширээний төлөө дахин нэрээ дэвшүүлж дарга болохын тулд энд тэнд эрвийх дэрвийхээрээ гүйж байгаа бололтой. “Дарга болоод авбал шүүх, цагдаа дээрх асуудлыг аятайхан зохицуулчихна гэж тооцсон байж болох Н.Батбаатар дарга ээжжит есдүгээр бага хурлын төлөөлөгчдийг өөрийн талынхнаар бүрдүүлэхийн тулд эр хүний 13 мэхийг уралдуулж байгаа” гэж зарим нэг хүн ихээхэн уур уцаартай явна. Наран багийн АН-ын үүрийн даргын сонгуульт ажилтай, өнөө жил 59 насны босго алхсан, “Шим технолоджи” ХХК-ийн ҮЭХ-ны даргын сонгуульт алба хашиж байсан н.Эрдэнэбилэг гэдэг эрхэм “Би дарга болъё” гээд алхаж яваа гэнэ. Үүний зэрэгцээ Бажуулах фабрикийн Үйлдвэрчний холбооны дарга Б.Төгсбаяр “Одоо хийхгүй юм бол хэзээ хийх вэ, үйлдвэрчинд шинэ уур амьсгал, шинэ салхи оруулж ирэх цаг нь болсон шүү” хэмээн үзэж нэрээ дэвшүүлж байгаа гэнэ. Дөнгөж 30 гаруй настай энэ залуу нөгөө хоёроо бодвол Монголын ҮЭХ-ны Хөдөлмөр хамгааллын дээд сургуулийн магистрантурт сурч төгссөн, БФ-ын Үйлдвэрчний даргаар 6 жил гаруй хугацаанд ажиллаж байгаа аж. Үнэхээр ГОК-ын ҮЭХ-ны тэр явцуу, вакуум орчинд шинэ агаар, салхи оруулах цаг болсон гэдгийг үйлдвэрчний эвлэлийн гишүүд нь толгой дохин хүлээн зөвшөөрдөг байна. ҮЭ бол ажилчдынхаа эрх ашгийн төлөө үгээ хэлдэг, саналаа гаргадаг, дарга нарыг хэлэлцээрийн ширээний ард суулгадаг хүчтэй газар болохоос аялдан дагалддаг, амаа таглуулдаг, үнэний төлөө тэмцэж байгаа хэн нэгний хэлсэн үг, үйлдлийн хойноос “салбаганадаг” байгууллага биш байлтай. Хэдхэн хоногийн өмнө “Эрдэнэт үйлдвэр ард түмний өмч” хөдөлгөөний зохицуулагч Ц.Алтаншагай “Оросын талын 49 хувийн 10 хувийг нь эрдэнэтийн иргэдэд, уурхайчдад олгох ёстой. Үлдсэн 39 хувийг нээлттэйгээр хөрөнгийн биржээр дамжуулан худалдах ёстой” гэсэн шаардлага тавьсан. Үүний араас ГОК-ын ҮЭХ-ны Н.Батбаатар даргатай удирдлагууд хэвлэлийн хурал хийж “үйлдвэрийн ажилчдад 15 хувийг нь өгөх ёстой” гэж дуугарсан тухай жиг жуг хийж байна. Уг нь 49 хувийн асуудал дуулдаж эхэлсэн тэр үеэс нь энэ үгээ ГОК-ын ҮЭХ-ныхон хэлж ярьж, түүнийхээ төлөө тэмцэх байсан. Даанч Н.Батбаатар тэргүүтэй ГОК-ын ҮЭХ-ны хувьд “Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх” нь өөрт унацтай байж мэднэ гээд цагийн аясыг харж нүүдлийн эхэнд явахгүй хашир нь дэндсэн Жамц баян шиг суугааг үйлдвэрийн ҮЭХ-ны гишүүд төдийгүй эрдэнэтчүүд ч ойлгохгүй байна.
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтын  өмнөх захиргаанд  шаардлагатай тоног  төхөөрөмж худалдан авах
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас 10 кВ-ын 3 гаргалгаа гаргах, ачаалал шилжүүлэх 10 кВ-ын 3.4 км ЦДАШ барих
Дэнж багт байрлах УТБ-ыг цэвэр усны төвлөрсөн шугамд холбох
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
Г.АЛТАНГЭРЭЛИЙГ ОРХОН АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР БАТЛАМЖИЛЛАА
УТАС НЭХЭЖ УЙЛАХАД НЬ 7 ХОНОГ Л ТЭС
Даваат баг АТП-417 дэд станцын баруун хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих
БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Их залуу багт шинээр гэрэлтүүлэг хийх
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил