МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Аймгийн Засаг даргын орлогчоор С.Батжаргалыг томилжээ
Аймгийн Засаг даргын орлогчоор С.Батжаргалыг томилжээ
            Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхай зөвлөгөөн хуралдлаа. Энэ үеэр аймгийн Засаг даргаас дараахь томилгоонуудыг хийснийг танилцуулсан юм. Үүнд, Монгол улсын Засгийн газрын тогтоолоор хүн амын нягтрал ихтэй томоохон аймгуудын ЗДТГ-ын орон тоог 41 хүнээр баталсан, 80-аас дээш мянган хүн амтай зарим аймгийн засаг даргыг хоёр орлогчтой байж болох тухай заасны дагуу аймгийн Засаг даргын орлогчоор С.Батжаргалыг томилсон байна. С.Батжаргал нь 1977 онд төрсөн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч “Эрдэнэт үйлдвэр”-ийн Дулааны станцад инженерээр ажиллаж байсан, олон нийтэд төдийлөн танигдаагүй шинэ хүн аж. Монгол улсын Засгийн газрын тогтоолоор аймгуудын ЗДТГ-ын зарим бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөөд байгаа. Энэ ажлын хүрээнд аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны албыг татан буулган аймгийн Өмчийн албатай нэгтгэсэн. Энэ ажлын хүрээнд манай аймагт Орон нутгийн өмчийн газар байгуулагдсан. Тус газрын даргаар худалдан авах ажиллагааны албаны дарга асан Л.Оюунгэрэлийг томилсон аймгийн Засаг даргын захирамж гарсан байна. Мөн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга М.Манлайбаатар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан байна. Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс ажлын байрны сонгон шалгаруулалт явуулах хүртэл тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Цолмонг томилсон байна. Д.Цолмон нь ГХБХБГ-ын хэлтсийн даргын алба хашиж байна. Монгол улсын Засгийн газрын тогтоолоор бүтэц бүрэлдэхүүн нь өөрчлөгдсөн тул өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Хонгорзулыг ажлаас нь чөлөөлсөн байна. Шинэ бүтэц зохион байгуулалтаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар болон өргөжиж даргын үүрэг гүйцэтгэгчээр А.Наранболдыг томилжээ. А.Наранболд нь МАН-ын хорооны хэвлэл, мэдээллийн ажилтнаар ажиллаж байсан, утга зохиолын ажилтан мэргэжилтэй ажээ. Аймгийн Засаг даргын Б/34 тоот захирамжаар Хот тохижуулах газар орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын даргаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Оюунбаярыг томилсон байна. Б.Оюунбаяр өмнө нь Булаг багийн Засаг даргаар ажиллаж байжээ. Ийнхүү хот тохижуулах газар нь анх удаа эмэгтэй даргатай болж байгаа аж. Мөн энэ үеэр аймгийн Засаг даргын захирамж гарч аймгийн Засаг даргын зөвлөхөөр Д.Цагаачийг томилсоныг танилцуулсан юм. Аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнд МАН-ын байгуулсан засаг төр ажлаа хүлээн аваад багагүй хугацаа өнгөрөөд байгаа. Энэ хооронд төдийлөн томилгоо хийхгүй байсан бол өнгөрсөн долоо хоногийн эцсээр дээрх томилгоог хийсэн тухай аймгийн Засаг даргын захирамж гарсан байна. Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нар нь Төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд жинхлэх юм. Төрийн албаны шалгаруулалтанд орохгүй шууд томилогдох албан тушаалтан ганц байгаа нь Л.Оюунгэрэл юм. Тэрээр өмнөх засгийн үед аймгийн Худалдан авах ажиллагааны албаны даргаар ажилласан, төрийн жинхэнэ албан хаагч аж.
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН