МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой тохиож байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой тохиож байна
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг орон даяар тэмдэглэж байна. Ой тэмдэглэх тухай УИХ-ын тогтоол ч гарсан. Үүсэн байгуулагдсаны түүхт 40 жилийн ойгоо тэмдэглэсэн Эрдэнэтчүүдийн хувьд нам, төрийн удирдагч Ю.Цэдэнбалын тухайн үед гаргасан шийдвэр нь Булган аймгийн Эрдэнэт хороог өнөөгийн Эрдэнэт хот болоход их үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ дэлхийд данстай Эрдэнэт үйлдвэрийг бүтээн байгуулахад энэ хүний үүрэг оролцоо их байжээ. Тиймээс Эрдэнэтчүүд энэ хүний байгуулсан түүхэн үнэн гавьяа зүтгэлийг үнэлж түүнд хүндэтгэл үзүүлэх учиртай. Аймгийн ИТХ, Засаг дарга, түүний Тамгын газраас “Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх тухай” шийдвэр гарган олон ажил хийсэн байна. Аймаг орон нутгийн зүгээс “Эрдэм судлалын төв-Ю.Цэдэнбалын академи”-ийн Орхон аймаг дахь салбартай хамтран түүний мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд олон ажил санаачлан зохион байгуулав. Тухайлбал, 1976-1982 оны хооронд Ю.Цэдэнбал дарга тухайн үеийн МАХН-ын Төв хорооны гишүүдийн хамт болон Эрдэнэт үйлдвэрийг бүтээн байгуулж буй ЗХУ-ын нам, төрийн төлөөлөгчдийн хамт Эрдэнэт хотод гурван удаа ирж ажилласан байдаг аж. Энэ үеэрээ үйлдвэрийг бүтээн байгуулж буй барилгачид, Монгол Зөвлөлтийн барилгачин дайчид, уурхайчид, гадаадын мэргэжилтнүүдийн ар гэрийнхэн болон Эрдэнэт хотыг бүтээн босгож буй өнөө цагийн илгээлтийн эзэд, анхдагчдын ахуй амьдралтай танилцаж улмаар нам, төрийн зүгээс тэдний талаар газар дээр нь асуудлыг шийдэж байсан тухай манай ахмадууд хуучилж байна. Ю.Цэдэнбалыг Эрдэнэт хотод ажиллахад нь нэгдүгээр хорооллын хоёрдугаар байрны гурван өрөө байранд байрлуулдаг байжээ. Түүний мэндэлсний 100 жилийн ойн ажлын хүрээнд энэ байрны ханан дээр дурсгалын самбар байрлуулж, аймгийн Номын төвд түүний ажил, амьдралтай холбоотой номын болон гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан байна. Мөн “Эрдэнэ судлалын төв Ю.Цэдэнбалын академи”-ийн салбараас “Уурхайчин” соёлын ордонд “Монгол улсын АИХТ-ийн дарга, СнЗ-ийн дарга, БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбал 100 жил” баярын хурал, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан юм.
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН