БААСАН
2025.07.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Засаг даргын өгсөн даалгаврыг ингэж биелүүлжээ
Засаг даргын өгсөн даалгаврыг ингэж биелүүлжээ
Аймгийн Засаг даргын 2016 оны есдүгээр сарын 19-ны даваа гарагийн шуурхайн төгсгөлд Д.Батлут дарга байгууллагын дарга нарт тодорхой чиглэлээр хэд хэдэн үүрэг даалгавар өгсөн билээ. Үүрэг даалгаврын биелэлтийг есдүгээр сарын 26-ны даваа гарагийн Засаг даргын шуурхай дээр танилцуулсаныг уншигчиддаа хүргэж байна. Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн гудамжны гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэсэн “Энерци” ХХК-тай холбоотой асуудлыг шийдвэрлүүлэх: Биелэлт: Цагаанчулуут багийн ажлын алба болон “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК хамтран Цагаанчулуут багийн гудамжны гэрэлтүүлгийг газар дээр нь шалгахад нийт 245 гэрэл асах ёстойгоос 116 нь хэвийн ажиллаж, 4 нь анивчиж, 125 гэрэл асахгүй байна. Гүйцэтгэгч “Энерци” ХХК-д энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх талаар мэдэгдсэн бөгөөд энэ долоо хоногийн Лхагва гаригт гэрэлтүүлгийг бүрэн асаах арга хэмжээ авахаар “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК-тай тохиролцсон байна. -Даалгавар 1. Аймгийн Засаг даргын Үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах ажлыг шуурхай зохион байгуулах: -Биелэлт: Аймгийн Засаг даргын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулахад санал солилцох хуваарь гарган 2016 оны есдүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд хэлтэс, алба, агентлагуудын удирдлага мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулсан. Энэхүү ажил үргэлжлэн хийгдэнэ. -Даалгавар 2. Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн эмч, ажиллагсдын үйл ажиллагааны талаар иргэдээс гарч байгаа гомдлыг судалж, түүний мөрөөр тодорхой арга хэмжээ авах, үйлчилгээгээ сайжруулах, эмнэлгийн зарим тасгуудад бүтцийн зохион байгуулалт хийж буй асуудлаар аймгийн удирдлагад танилцуулах: -Биелэлт: БОЭТ-өөс ирүүлсэн мэдээгээр Түргэн тусламжийн эмч нарыг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж, мөн хэвтэн үйлчлүүлэгч нартай харьцах, харилцаа хандлага сэдвээр ёс зүйн хороотой хамтран арга хэмжээ зохион байгуулсан. Эмч үйлчлүүлэгч хоёрыг эвлэрлүүлэн зуучлах ярилцлага хийсэн. -Даалгавар 3: Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, багш нарын ажлын хариуцлагыг дээшлүүлэхэд онцгой анхаарч ажиллах: -Биелэлт : 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ЕБС-ийн захирлууд, СӨББ-ын эрхлэгч нарын шуурхай зөвлөгөөн дээр ажлын хариуцлагыг дээшлүүлж бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах талаар үүрэг чиглэл өгч ажилласан. -Даалгавар 4 “Эрдэм” ахлах сургуулийн үйл ажиллагаа, элсэлтийн ерөнхий шалгалтын дүн, сурлагын чанар, ахлах ангийн сурагчдын шилжилт хөдөлгөөний талаарх судалгааг сүүлийн 5 жилийн байдлаар гаргаж танилцуулах -Биелэлт: 2012-2016 оны элсэлтийн ерөнхий шалгалтын дүн, холбогдох судалгаануудыг гаргаж хүргүүлсэн. -Даалгавар 5 Орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн нохой, муур устгах ажлын үр дүн, тайланг танилцуулах, орон сууцны байранд нохой тэжээдэг өрхүүдийг мэдээллээр хангах, хариуцлагажуулах, авдаг хураамжийн талаар мэдээлэх : -Биелэлт: Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нохой, муур эзэмших журмыг сурталчлах зорилгоор Баян-Өндөр сумын МЭҮТ-ийн дарга хамтран “ТВ10” телевизийн хуулийн цаг нэвтрүүлэгт материал бэлдэж өгч ярилцлага өгсөн. 2014-2015 онуудад 7250 нохой бүртгэжүүлсэн 4000 гаруй нохойг устгаж 500 эм нохойн өндгөвчийг боох 5000 эр нохойг засах ажлыг хийсэн -Даалгавар 6 Жаргалант сумын уурын зууханд шинэчлэл хийж байгаа ажлыг яаралтай дуусгах : -Биелэлт : Зуух угсралтын ажил дууссан. дээврийг засварлах ажлын гүйцэтгэгч шалгараагүй, дээвэр задгай байгаа. -Даалгавар 7 Хотын цэвэрлэх байгууламжийн өмчлөлийн талаар цаашид тулгамдаж буй асуудлын талаар танилцуулах -Биелэлт : Холбогдох байгууллагуудад санал хүргүүлсэн -Даалгавар 8 Орон нутгийн хөрөнгөөр худалдаж авсан болон гүйцэтгэсэн барилга, өмч хөрөнгийн судалгааг гаргаж эзэнжүүлэх, хадгалалт хамгаалалтыг сайжруулах ажлыг цэгцэлж дуусгах -Биелэлт: Шинээр ашиглалтад орж байгаа болон их засвар, өргөтгөл хийгдэж дууссан ажлуудад улсын болон техникийн комисс ажиллаж хүлээж авсны дараа гүйцэтгэлийн бичиг баримтыг үндэслэн ашиглагч байгууллагыг тодорхойлон хөрөнгийг актаар хүлээлгэн өгдөг. 2015 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, хандив, тусламжаар нийт 23,6 тэрбум төгрөгийн хөрөнгө нэмэгдэж, жилийн эцсээр аймгийн орон нутгийн өмчийн 93 байгууллагад 285,8 тэрбум төгрөгийн хөрөнгө бүртгэлтэй байна -Даалгавар 9 Халаалт өгөгдөөгүй орон сууцны байр, сургууль, цэцэрлэгүүдийг газар дээр нь шалгаж, асуудлыг шийдвэрлэх: -Биелэлт: Дэнжийн Элит хороолол, АПУ-ын байр халаалт өгөөгүй бусад байр бүгд авсан. -Даалгавар 9 Нако түлш борлуулахтай холбогдуулан Эрдэнэт хотын хүрээлэн буй орчны өнөөгийн түвшин, гол үзүүлэлтүүдийн талаар танилцуулга бэлтгэж, түлш нийлүүлэх талаар тооцооны хамт холбогдох яаманд уламжилж асуудлыг шийдвэрлүүлэх : -Биелэлт : Төслийг бэлтгэн аймгийн удирдлагууд танилцуулга хийгдэж байна.       --Даалгавар 10 Гэр хорооллын гудамж, орон сууцны байруудын хогийг тухай бүрт нь ачиж тээвэрлэх ажлыг зохион байгуулах : -Биелэлт : Орон сууцны байрнууд буюу 6 бичил хорооллын хог хаягдлыг өдөр бүр 6 авто машинтайгаар 96 м3 хог хаягдлыг ачиж тээвэрлэн дарж устгаж байна. Одоогийн байдлаар Дэнж, Уртын гол багуудын айл өрхийн хог хаягдлыг ачиж тээвэрлэж байна. Гэр хорооллын айл өрхийн хог ачилт, тээвэрлэлт 77,7 % -тай явагдаж байна. 2016 оны 9 дүгээр сарын 26-наас Баянбулаг, Баянцагаан багуудын айл өрхийн хог хаягдлыг ачиж тээвэрлэх төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна. Гэр хороололд 16 автомашин, механизмууд нийт 44 ажилтны бүрэлдэхүүнтэй орон сууц, гэр хорооллоос татан авалт хийж байна. Гэр хорооллын хог ачилт 2016 оны 10 дугаар сарын 5-нд дуусахаар төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна. -Даалгавар 11 Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд гудамж, замын цас, мөс цэвэрлэх багаж, хальтиргаа гулгаа арилгах бодис нөөцлөх асуудлыг зохион байгуулж бэлэн болгох : -Биелэлт : Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд гудамж, замын цас мөс цэвэрлэх багаж, хальтиргаа гулгааг арилгах зорилгоор -Давс-2017 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл нөөцтэй байна. Цаашид 30 тн давс нэмж авах шаардлагатай -Бодис -2016-2017 онуудад 20 тн- ын нөөцтөй байна. -Хайрга- “Эрдэнэт үйлдвэр” аймгийн ЗДТГ-ын хамтын ажиллагааны хүрээнд 60 м3 хайрга татаж авахаар хүсэлт явуулсан бөгөөд шийдвэрлэгдээд байна. - Цаашид 100 м3 хайрга нэмж авах шаардлагатай - Цас, мөс арилгах цавчуур 130 ширхэг шаардлагатай байна. -Даалгавар 12 Нийт хэлтэс, агентлагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулах, нэгдсэн мэдээлэлтэй, нотлох баримттай тоо зөрөхгүй байх, аймгийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, үр дүнг дэлгэрэнгүй мэдээлж ажиллах. Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд байгууллагын дарга нар ээлжийн амралт, чөлөө, албан томилолтоос бусад үед өөрийн биеэр оролцож байх : -Биелэлт: Шуурхай зөвлөгөөнд байгууллагын дарга нар ээлжийн амралт, албан томилолттойгоос бусад үед өөрийн биеэр оролцож байх, аймгийн удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, биелэлт, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Баасан гариг бүрт аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтэст ирүүлж байх талаар албан тоотыг шуурхай зөвлөгөөнд албан ёсоор оролцох байгууллагуудын жагсаалт, шуурхайн дэгийн хамт нийт байгууллагуудад хүргүүлсэн.
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
НЭГДҮГЭЭР АНГИЙНХАНД ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙНЭ
БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ