МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Түнт хүрээ” ачилт хийх эрх байхгүй
“Түнт хүрээ” ачилт хийх эрх байхгүй
        Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсээс “Түнт хүрээ” компанид 2016 оны тавдугаар сарын 9-нд “Гэрээг албан ёсоор цуцалсан тухай” Мэдэгдлийг хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, мэдэгдэл хүргэгдсэнээр “Түнт хүрээ” машин ачих, журамлах эрхгүй болсон гэж ойлгогдож байна. Гэтэл тэд өнөөдрийг хүртэл машин ачих, журамлах үйлчилгээг явуулж байгаа нь хууль зөрсөн үйлдэл гэдгийг албаны хүн ч тайлбарлаж байна. Энэ талаар бид Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга цагдаагийн ахмад Б.Батцэнгэлээс тодруулахад “Ачлагын машин улсын үзлэгт 2015 оны нэгдүгээр сараас хойш ороогүй, бичиг баримтын бүрдэл дутуу, жолоочийн хариуцлагын даатгал байхгүй машинаар ачилт хийхгүй. Дээр нь Хууль зүйн хэлтсээс мэдэгдэл хүргүүлээд гэрээ цуцалсан бол ачих, журамлах үйлчилгээ хийх эрхгүй” гэсэн юм. Яг үнэндээ тавдугаар сарын 9 бус энэ оны нэгдүгээр сард хуралдсан аймгийн ИТХ-ын үеэр Засаг дарга С.Дангаасүрэн энэ компанийн гэрээг цуцаллаа гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл гэрээ цуцлагдсан, ачих, журамлах үйлчилгээ үзүүлэх эрхгүй “Түнт хүрээ”-гээр “үйлчлүүлсэн” иргэд аймгийн Замын цагдаагийн тасаг, энэ компани хоёроос мөнгөө нэхэмжилж болох ч юм шиг нөхцөл манай аймагт үүсээд байх шиг. Шүгэл тасхийлээ, цагдаа зогсоолоо, таныг. Саатуулах шаардлагатай гэвэл таныг зогсоосон тэр цагдаа ачлага дуудаад таны машиныг “Түнт хүрээ”-гийн журмын хашаанд хүргэх хууль, эрх зүйн үндэс алга. “Түнт хүрээ” энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, УНВ 17-63 улсын дугаартай машин нь автын үзлэгт ороогүй, тусгай зөвшөөрөлгүй, бичиг баримт дутуу, жолооч нь албан журмын даатгалгүй учраас хөдөлгөөнд оролцох эрх байхгүй. Саатуулах шаардлагатай бол замын цагдаа машиныг жолоодоод цагдаагийн хашаа руу зүглэхээс өөр замгүй болжээ. Эндээс харвал, замын цагдаа нар машин журамлах эсэх нь эргэлзээтэй, журамлах машинаа хаана байлгах нь тодорхойгүй нөхцөл байдалд “Түнт хүрээ” компани хүргээд байна.
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН