МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Энэ онд 10 мянган тонн нако түлш борлуулна
Энэ онд 10 мянган тонн нако түлш борлуулна
Гэр хорооллын иргэдийг хямд, чанартай нүүрсээр хангах бодлого барьж эхэлсэнээр Шарын голын уурхайн нако түлшийг нэвтрүүлэхээр ярилцаж, гэрээнд гарын үсэг зурсан байна. Ингэснээр аймгийн хэмжээнд энэ онд нийт 10 мянган тонн нако түлшийг худалдан борлуулах юм. Аймгийн хүн амын дийлэнх нь буюу 13500 өрх гэр хороололд амьдарч байна. Нэг өрх жилд дунджаар 2-3 тонн түүхий нүүрс түлдэг нь агаарын бохирдлыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байна. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдлыг үүсгэгч эх үүсвэрийн 80 хувь нь гэр хороолол, 10 хувь нь тээврийн хэрэгсэл, 6 хувь нь үйлдвэр, 4 хувь нь хог хаягдлаас гардаг судалгаа бий. Иймд Орхон аймгийн агаарын бохирдлыг бууруулах цаашлаад Монгол хүний эрүүл урт удаан наслах, амьдрах нөхцөлийг сайжруулах зайлшгүй шаардлага гарч байгаа учраас аймгийн зүгээс энэхүү нако түлшийг борлуулах боломжийг бүрдүүлжээ. “Нако түлш” ХК, “Шарын гол” ХК-ийн эрчим хүчний нүүрсэнд суурилсан технологитой нүүрсийг нүүрстөрөгчөөр баяжуулан боловсруулж шахмал, утаагүй түлш үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, түүхий нүүрсийг агааргүй орчинд 900-1100 С температурт дулааны задралд оруулан боловсруулж, удаан асалттай тул бага хэмжээгээр ашигладаг. Энэ нь өрхийн эдийн засагт ч хэмнэлттэй. “Нако түлш” ХК-ийн үйлдвэр төмөр замтай шууд холбогдсон тул Улаанбаатар, Дархан-Уул аймагт хагас коксжсон нүүрс нийлүүлдэг . Өнөөдрөөс эхлэн аймгийн хэмжээнд бүх багууд дээр цэгээ байршуулж худалдаалахаар болсон байна. Хэдийгээр гэрээ хийгдсэн ч цэгүүдийг хаана байршуулах нь тодорхойгүй байна. Орхон аймаг жилд дунджаар 22000-25000 тонн түүхий нүүрс хэрэглэдэг. Харин үүний оронд хагас коксжсон нүүрс хэрэглэвэл бидний амьсгалах агаар төдий чинээ цэвэр байх болно. Мөн “Шарын гол” ХК-ийн “Нако түлш” компани хагас коксжсон нүүрсийг тасралтгүй үйлдвэрлэж, Орхон аймгийн хэрэгцээг бүрэн хангахуйц хүчин чадалтайгаас гадна тээвэрлэлт, нийлүүлэлт, борлуулалт, менежментээ өөрсдөө хариуцах юм. Гэхдээ энэ онд 10 мянган тн нако түлшийг манай аймагт худалдан борлуулна. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН