Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.20 Үүлэрхэг Орхон -12° / -3° USD 3596.40 EUR 4023.83▼ CNY 538.22▲ RUB 43.32▲ KRW 2.70
Шуурхай
SI card

Нако түлш борлуулагдаж эхэллээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нако түлшийг манай аймагт борлуулахаар болсон ч уг түлшний ачилтаас үүдэж хугацаа нь хойшилж, иргэд хүлээлттэй байсан. Тэгвэл нако түлш борлуулах 16 цэг тодорхой болж, энэ сарын 4-нөөс эхлэн цэгүүдээр борлуулж эхэлсэн. Борлогдож буй 25 кг-ын шуудайтай нүүрсний хувьд кг-даа хүрэхгүй байна. Нако түлшийг 25 кг түлшийг 2800 төгрөгөөр, 40 кг нүүрсийг 4500 төгрөгөөр худалдахаар гэрээнд тусгасан байна. Нүүрс борлуулж байгаа цэгүүд дээр очиход, 25 кг-ын шуудайтай нүүрс кг-даа хүрэхгүй зарим шуудай нь 20 гаруй кг-ын жинтэй байлаа. Холбогдох хүмүүсийн мэдээлснээр нүүрсийг гар аргаар шуудайлснаас жингийн зөрүү гарсан. Мөн Дархан хотод хотод борлуулж байсан 20 кг-ын нүүрстэй солигдож ирсэн зэрэг мэдээллийг өглөө. Иргэдийн хувьд нүүрсний шаталт илчний талаар сэтгэл ханамж сайтай байсан хэдий ч кг-даа хүрэхгүй байгааг шүүмжилж байсан. Харин нүүрсний борлуулах үнийн хувьд худалдаалж байгаа цэгүүд үнэ нэмж зарахгүй байхыг гэрээнд тусгажээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card